Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"ГАН ҮЗЭГ-2018" ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

  С.Золбоо 2018-12-10 1481

 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл анх удаа 99 сая төгрөг бүхий шагналын сантай “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нийтдээ 25 номинациар шилдгүүдээ тодруулж, салбартаа манлайлагчдаа шалгаруулдаг уламжлал тогтоож байгаа юм. 

 2018 оны хувьд сэтгүүлчдийн нийгмийн асуудалд анхаарч олон ажлыг эхлүүлсэн. Эдгээр ажлын нэг нь мянган сэтгүүлчийн байрны газрын асуудлыг хотын захирагчийн зүгээс шийдэж өгсний МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцолж байна.

Сэтгүүлзүйн шилдгүүдийг тодруулах “Ган үзэг-2018” наадам Шилдэг байгууллага – 26, Шилдэг бүтээл – 38, Орон нутаг – 33, Шилдэг редактор – 22, Шилдэг сэтгүүлч - 37 нэр дэвшигч өрсөлджээ.

Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

  • Шилдэг телевиз – МҮОНТВ
  • Шилдэг радио – P3 радио
  • Шилдэг сонин – “Өдрийн сонин“
  • Шилдэг сайт – Ikon.mn
  • Шилдэг сэтгүүл – “Үндэстний тойм”

 

Шилдэг бүтээл

  • Телевизийн шилдэг бүтээл – Б.Батцэцэг /“Ийгл ньюс”, “Бодит байдал” нэвтрүүлэг/
  • Радиогийн шилдэг бүтээл – МҮОНР /”Өглөө” хөтөлбөр/
  • Сонины шилдэг бүтээл – Х.Уянга /”Өнөөдөр” сонин, “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианитын хэргийн буруутан хэн бэ?” нийтлэл/
  • Сайтын шилдэг бүтээл – Г.Баттүшиг /News.mn сайт, NewPlus /
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл – Д.Дамдинжав /”Зиндаа” сэтгүүл, “Гол тоглогч”/

 

Шилдэг редактор

  • Телевизийн шилдэг редактор - Д.Мягмартогтох /SBN телевиз/
  • Радиогийн шилдэг редактор – Д.Даваадулам /МҮОНР/
  • Сонины шилдэг редактор – Г.Отгонжаргал /”Үндэсний шуудан” сонин/
  • Сэтгүүлийн шилдэг редактор – Г.Идэрхангай /Mongolian mining journal /
  • Мэдээллийн сайтын шилдэг редактор – О.Ариунбилэг /Gogo.mn/
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – Г.Батсүх /Barilga.mn/

 

Шилдэг сэтгүүлч

  • Телевизийн шилдэг сэтгүүлч – Г.Бадамлянхуа /TВ-5/
  • Радиогийн шилдэг сэтгүүлч – Н.Амарсайхан /Гэр бүлийн радио 104.5/
  • Сонины шилдэг сэтгүүлч – Э.Энхболд /"Өдрийн сонин"/
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – Ч.Саранчимэг /”Соронз” сэтгүүл/
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч –Б.Цэдэвсүрэн /Newspress.mn/
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – Э.Харцага /”Өнөөдөр” сонин/
  • Шилдэг судлаач – Т.Баасансүрэн

Орон нутгийн шилдгүүд

  • Орон нутгийн шилдэг телевиз – DSB телевиз /Дорноговь аймаг/
  • Орон нутгийн шилдэг радио – Алтай радио /Говь-Алтай аймаг/
  • Орон нутгийн шилдэг сонин – "Монгол заман" /Баян-Өлгий аймаг/
  • Орон нутгийн шилдэг сайт – Erdenetinfo.mn /Орхон аймаг/
  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч – С.Сумъяа /”Алтан говь” телевиз, Өмнөговь аймаг/

 "Ган үзэг-2018" наадмаас сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулахдаа дараах байдлаар үнэлжээ.

  1. Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт: 40 хувь
  2. Олон нийтийн цахим санал асуулга: 30 хувь
  3. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал: 30 хувь

Сэтгүүлзүйн шилдгүүдийг тодруулах “Ган үзэг-2018” наадамд

  • Шилдэг байгууллага - 26
  • Шилдэг бүтээл - 38
  • Орон нутаг - 33
  • Шилдэг редактор - 22
  • Шилдэг сэтгүүлч - 37 нэр дэвшигч өрсөлджээ.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө