Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

САУН МАССАЖ НЭРЭЭР БИЕЭ ҮНЭЛЖ БАЙСАН 15 ЭМЭГТЭЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

  С.Золбоо 2018-12-13 865

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ны өдөр Нийслэлийн зарим дүүргүүдэд саун массаж нэрийн дээр биеэ үнэлэлт зохион байгууллаж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийлээ.

Шалгалтаар таван  газарт 15 эмэгтэй биеэ үнэлэж байсан бөгөөд тэдгээрийг биеэ үнэлэхийг зохион байгуулласан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлагыг хүлээлгэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Биеэ үнэлэж байсан бүсгүйчүүд нь нийслэл хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 насны бүсгүйчүүд болох нь тогтоогджээ.

 

Мөн энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө