Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДОТУУР БАЙРАНД ГЭР БҮЛЭЭСЭЭ ТУСДАА 35 МЯНГАН ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-12-13 733

2017-2018 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд ЕБС-д суралцаж бана. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх хувь нь өдөр бүр хичээлдээ гэрээсээ явах боломжгүй. Тиймээс сургуулийн дотуур байранд амьдрахад хүрдэг. Гэтэл дотуур байрны орчин нөхцөл тааруу, багш ажилчид харилцааны хувьд доголдолтой байдаг зэрэг хүндрэлтэй зүйл олон байдаг байна.

Дотуур байртай холбоотой эдгээр дутагдлыг арилгах, жишиг дотуур байр байгуулах үүднээс Норвегийн тусламжийн байгууллагаас Хүүхдийн эрх-Хөгжил төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны орчин нөхцлийг сайжруулжээ. Байрны орчин нөхцлөөс гадна багш ажилчдын хандлагыг өөрчлөх үүднээс сургалт ч мөн хийжээ.

Хөдөөгийн сургуулиудын дотуур байрны хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хамгаалуулах, чөлөө цагаа зөв өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх үүднээс энэ төслийг 2009 оноос Ховд аймагт, 2014 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө