Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НОГООЧИД БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА

  Г.Бадамлянхуа 2018-12-13 1061

Намар ургацаа хураасан ногоочид тариа, ногоогоо борлуулахаар Улаанбаатар хотыг зорьж,  үүрийн гурав, дөрвөн цагаас зах, худалдааны төвийг барааддаг. Энэ явдал жил бүрийн намарт тохиолддог. Тусгайлан бэлдсэн зогсоол, зай талбайгүй тариачид арга барахдаа ченж нарт ногоогоо хямд үнээр борлуулдаг.

Хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаа ногоочид өөрсдөд нь зориулсан томоохон худалдааны төвтэй болохыг хүсдэг. Энэ мэт асуудлууд ногоочдын өмнө тулгамдаж, тэд өнөөдөр эдгээр асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэхээр чуулж байна.  Аймаг, сум, дүүргийн ногоочдын төлөөлөл болсон 80 гаруй хүн цуглажээ.

Ногоочид худалдааны төвтэй болвол иргэд, хэрэглэгчдийн гарт Монгол хөрсөнд тарьсан шинэ  ногоогоо хямд үнээр шууд хүргэхээ ногоочид ярьж байна.

Төмс хүний ногоо кг нь 300-1000 төгрөгийн хооронд байх боломжтой. Төмс хамгийн ихдээ л гэхэд 300 төгрөг. Харин хоёроос гурван ченжийн гар дамжсаар иргэдэд үнэтэй болж ирдэг байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө