Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНХАУ-ЫН иргэн Ян Жин Гуан: Би уул уурхайтай ямар ч холбоогүй...

  Ч.Доржбат 2019-01-09 1723

АТГ-аас өнгөрсөн оны 9-р сард нэгэн иргэний гэрээс  1.3 сая ам доллар хураан авсан тухай мэдээлэл гарч эхлэв. Энэ мэдээллийг тодруулахаар АТГ-ын үүдийг хэвлэлийнхэн сахиж эхэлсэн. Ингээд энэ мөнгийг хаанаас хураасан, бас ямар учиртай байсан нь мэдээллүүд нь задарч эхэллээ.

Дээрх 1.3 сая ам.долларыг  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх “220 мянгат резиденс” байрыг түрээсэлсэн, уг хэрэгт холбогдоод байгаа жирийн хоёр иргэний гэрээс хураасан юм гэх яриа хэвлэлүүдээр бичигдэж эхэллээ. Уг байр нь харуул хамгаалалт өндөртэй, хурууны хээ мэдэрч хаалга нь нээгддэг, АТГ-аас нэлээд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн уг мөнгийг олж авсан гэх мэдээлэл ч гарсан.

Харин Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа  нэгэн ноцтой мэдээлэл дэлгэсэн юм. Тэрээр нийгэмд шуугиан тариад байгаа 1.3 сая ам долларыг хэрэгт БНХАУ-ын иргэд холбоотой. ВАН Ян гэх Хятад улсын иргэд Салхитын мөнгөний ордын асуудлаас болж маргалдан манай хууль хүчний байгууллагын хоёр хувааж, авилга өгөх гэж байсан. 1,3 сая ам доллар хууль хүчний байгууллага илрүүлэн хурааж авсан нь ийм учиртай байсан гэж хэлсэн юм. Мөн төрийн тэргүүн Хятад улсын иргэн ВАН ЯН гэх хоёр иргэний тухай ярилаа. Төрийн тэргүүний энэ яриа жирийн малчин хүнд хүртэл хүрчээ. Төрийн тэргүүн хамгийн бодит үнэн мэдээлэлтэй байдаг учраас иргэд ч энэ мэдээлэлд эмзэглэж, байгаагаа хэлж байна.

Ингээд бид ВАН Ян гэх иргэдийн талаар мэдээлэл хайж сонирхлоо. Өдөр тутмын сонин болон цахим сайтууд  дээр  ЯН ЖИН ГАУН буюу Ян эмч гэж хэн бэ гэх нийтлэл мэдээлэл ч гарсан байна. Ингэж явсаар бид БНХАУ-ын иргэн ЯН ЖИН Гуан буюу Ян эмчтэй биечлэн уулзлаа.

  • БНХАУ-ын иргэн,  Клиникийн профессор, их эмч  ЯН ЖИН ГУАН
  • 1989-1993 онд Бээжин хотын Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөн
  • 1993-1996 онд БНХАУ-ын Пань Жин хотын хятадын уламжлалт анагаах ухаан эмнэлэгт эмч
  • 1996-2000 онд Тень Жинь хотын –р эмнэлэгт эмчилгээ хариуцсан орлогч дарга зэрэг албыг өөрийн улсдаа хашиж  байжээ.
  • Харин тэрээр манай Улсад 2000 мянган оны эхэн үед Уламжлалт эмнэлэг нээн ажиллаж эхэлжээ. Өдгөө 10 гаруй жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Ян эмчид манай улсаас Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаас эхлээд олон шагнал урамшуулал олгожээ.

Dorjoo Ch-н зураг.

Бид Ян эмчээс ярилцлага авах хүсэлтээ уламжилсан. Харин Ян эмчийн хувьд яг энэ удаад ярилцлага өгөхөөс татгалзлаа. Гэхдээ тэрээр "Монголын хэвлэлээр гараад байгаа шиг миний бие Уул уурхайтай огт холбоогүй.  Би Монгол Улсын эрүүлийг хамгаалахын салбарт холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн миний тухай гарч байгаа мэдээлэл бүр гүтгэлэг. Би нэр төрөө сэргээлгэхээр өөрийн улсын Элчин сайдын яамандаа хандсан байгаа" гэсэн тайлбарыг Ян эмч бидэнд өглөө.

Ян эмч гэдгээр Монголчууд түүнийг сайн мэддэг. Үүнийг түүний эмнэлгийн үүдэнд дугаарлан байх үйлчлүүлэгчид нь ч хэлж байна.  Түүнийг олон хүнд  сайн эмчилгээ хийж, өвчин зовиурыг нь эдгээсэн гэж сайшаан магтах хүн  ч олон байна. Мөн Ян эмч дээр Улс төрийн нөлөө бүхий хүмүүс, хууль хүчний байгууллагынхан  тогтмол ирж эмчилгээ хийлгэдэг гэсэн мэдээл байдаг. Энэ нь тийм ч  ор үндэслэлгүй мэдээлэл биш.  Анх 100 айлд өөрийн Уламжлалт эмнэлгээ нээсэн Ян эмчийн эмнэлгийн үйл ажиллагаа улам өргөжиж, их хотын нилээн гайгүйд тооцогдох орон сууцны хороолол дунд Уламжлалт эмнэлгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, үйл ажиллагаа явуулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө