Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын гишүүн Н. Номтойбаярыг "МЭРГЭВАН" ХХК-ийн нэр хүндэд халдсан асуудлаар шүүхэд өгнө гэлээ

  М.Ариунжаргал 2019-01-11 2368

Япон улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хамт нефьтийн бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг Монгол оросоын хамтарсан Мэргэван компани гүйцэтгэж байгаа. Мэргэван компанийг 2009 онд Оросын талаас роснефт компани, МОнголын талаас сод Монгол группын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулж байжээ. Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд Сод Монгол групп”-ын Ерөнхийлөгч Ц.Анандбазар шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууламжийг ажиллуулах концессийн гэрээг тендергүйгээр авах зорилгоор 500 сая төгрөгийн авлига өгч, концессийн гэрээнд гарын үсэг зурсан ” гэж мэдэгдсэн. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний мэдээлэлд дурдагдсан Орос-Монголын хамтарсан “Мэргэ Ван” ХХК-иас нэр хүндэд шууд халдсан үйлдэл боллоо хэмээн шүүхэд хандахаа мэдэгдлээ .

"МЭРГЭВАН" ХХК-ИЙН ЗАХИРАЛ В.С ЛАБАНОВ: Манай компанийн дүрэмд хөрөнгө оруулагч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын хийх ажил үүрэг, хариуцлага маш тодорхой заагдсан байдаг тул манай хөрөнгө оруулагч Сод Монгол Групп манай үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Хэдийгээр миний бие ОХУ-ын иргэн боловч миний бие компаниас гарах 1 рубль, 1 ам долларын зарцуулалтын хариуцлагыг миний бие хүлээдэг. Компанийн дүрмийн дагуу 120 мянган төгрөгөөс дээш гарын бэлэг бусдад өгөх эрх байхгүй. Авилгал өгдөг ч үгүй, өгөх ч үгүй.. гэлээ. 

Оросын талаас Роснефт компанийн хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж байгаа тус компани олон улсын нислэгийн агаарын хөлгийг шатахуунаар ханган ажилладаг гэнэ.  Арав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компани 2017 онд Орос улсад болсон эдийн засгийн форумын үеэр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна.  Тиймээс энэхүү гэрээг байгуулах үйл явц Ерөнхий сайд Хүрэлсүхийн засгийн газрын үед шийдэгдсэн асуудал биш гэдгийг онцоллоо. Үүнээс гадна Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг авсан Японы концессын гэрээтэй яг ижил хэлбэрээр нефтийн бүтээгдэхүүн хадгалах байгууламжийн ажлыг авсан. Тиймээс компнийн нэр хүндэд шууд халдлаа гэдгийг хэлсэн юм

Мэргэ ван компани нь ОХУ болон Монгол Улсын хамтарсан компани тул  агаарын хөлгийн өндөр чанарын шатахуунаар хангах ажлыг  хуулийн дагуу амжилттай гүйцэтгэж байгаа гэлээ. 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа МОнгол улсын хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл гаргаж байгаагүйг хариуцлагатай мэдэгдэе гэсэн юм. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа комапнийг илтэд гүтгэсэн мэдэгдэл хийсэн УИХ ын гишүүн Н.Номтойбаярыг   шүүх, цагдаагийн байгууллагад өгч нэр хүндээ сэргээлгэнэ гэдэгээ ийнхүү мэдэгдлээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө