Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-01-11 2238

2019/01/12

ХОНЬ

Энэ өдөр юу ч болсон тайван байж, эерэг арга замыг сонгоорой. Таны уур уцаар гадагш гарахад бэлэн байгаагийн дээр од эрхсийн нөлөө эргэн тойронд тань түгшүүртэй байдал, эмзэглэлийг авчирч мэдэх юм. Та маш олон хүмүүст зүгээр юм өгсөн бол үгүй гэж хэлэх талаар сурах хэрэгтэй. Ажилсаг хүлцэнгүй хүмүүс хүртэл маш их хэмжээний тэсвэр хатуужлыг гаргах шаардлагатай болно. Шинэ зүйлс сурах эсвэл бусдад юм заах нь танд жинхэнэ хэрэгтэй зүйл байж мэдэх юм.

ҮХЭР 

Энэ өглөө таны эрч хүч сул байна. Алдагдсан эрч хүчээ орондоо удаан хэвтэн сэргээ. Гэр орныхоо асуудлуудыг энгийн амархан байдлаар хүлээн ав. Үд дунд эрч хүч эргэн ирэх боловч тийм ч өөдрөг бус байх болно. Ийм үед биеэ дайчлан шургуу хөдөлмөрлөж өөдрөг үзэлтэй байвал урам зориг сэргэх болно. Энэ үед мөнгөө үрэх нь тийм ч тохиромжтой биш тул аз сорьсон зүйлд хөрөнгө оруулалт хийх мөрий тавих хэрэггүй.

ИХЭР 

Асуудлыг шийдэх хамгийн сайн зам бол нээлттэй мөн шударга байх явдал мөн. Танд бүтээлч байдал, эрүүл чухал байна. Зарим хүмүүс өөрсдийн бүтээж бий босгосон ажлаа золиослон илүү таашаал авч чадах ажлаар солино. Дуртай зүйлээ хийх нь амжилтын эхлэл ч та сайн бод. Ялангуяа ойр дотнын хүндээ нээлттэй байж, эрүүл саруулаар асуудалд хандаарай.

МЭЛХИЙ 

Чухал мэдээлэлд тулгуурлан тун удахгүй та маш олон өөрчлөлтүүдийг хийж эхлэх болно. Од эрхэс эдгээр өөрчлөлтүүдийн зөв замаар залах болно. Одоо аз таны талд байна. Эрсдэл байсан ч та давж, ялалт байгуулна. Хэт нялуурсан, долигоносон хүмүүсээс аль болох хол байх өдөр. Танд тэдний магтаал огт хэрэггүй ээ.

АРСЛАН 

Хэвийн горимыг мөрдөж, түншүүдтэйгээ эв найртай байхад хүндрэлтэй үе. Хийсэн болон хийх гэж буй ажлаа дүгнэж цэгнэ. Өөрийн боломжоо үнэлж бие даан гүйцэтгэж чадах ажлынхаа хэмжээг тодорхойл. Хэрвээ ажил тань хэтэрхий их санагдвал түншүүдтэйгээ хамтран ажиллах шинэ хэлбэрийг эрж хай.

ОХИН 

Амьдралын аз жаргалын эх сурвалж нь ажлын амжилт эрч хүчээс шалтгаална гэж та боддог бол өнөөдөр үүнд гэр бүл ч чухал үүрэгтэйг ойлгоно. Энэхүү харилцаагаа та бат бөх байлгаж чадвал амжилтын үүд хаалга нээгдэж зорьсондоо хүрнэ. Энэ өдөр та гайхалтай дур булаам байна. Өөрийгөө золиослоод ч болов бусдыг аз жаргалтай болгох гэж чин сэтгэлээсээ зүтгэнэ. Эрүүл мэндээ хайрла. Амьсгалын замын өвчин хүндэрч болзошгүй.

ЖИНЛҮҮР 

Тайван байж, өглөөг хөнгөн ажлаар өнгөрүүл. Хэрвээ та хүүхэдтэй бол хамтдаа кино үзвэрт явж, тэдэндээ цаг гаргаарай. Гэртээ амарч, өөр өөрсдийнхөө үүрэгт ажлыг хүлээн ав. Ингэснээр таны ажил амьдралын хэлхээ холбоо хамаагүй хялбар болох болно.

ХИЛЭНЦ 

Та гэртээ засвар хийх эсвэл нүүдэл суудал хийхэд тааламжтай үе байх бололтой. Хэдийгээр гэнэтийн байж болох ч энэ нь оносон шийдвэр байна. Танд өнөөдөр хэд хэдэн мөрдлөг болгох уриа хэрэгтэй. Аливаа зүйлсийг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Тэвчээр бол сайн хариулт гэх мэтчилэн. Гэхдээ хэтэрхий их өөртөө итгэх нь асуудал болно. Та өөрийн нөөц бололцоо, чадвараа бодитоор үнэлбэл нэмэгдүүлж чадна. Хувийн харилцаа эерэг байна.

НУМ 

Хайр дурлал таныг ганцаардмал болгож байгаагаас та аль болох чимээ шуугиан багатай орчинд өдрийг өнгөрөөхийг хүснэ. Ганц бие хүмүүсийн амрагийн харьцаа үл ойлгомдом байдалд хүрнэ. Нууц амрагийн явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Хэрвээ та өмнөх дурлалаа одоо хүртэл мартаагүй байгаа бол хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээхийг оролдох болно.

МАТАР 

Ажил хэргийн түнштэйгээ чухал асуудал шийдэх бололтой. Хамтрагчаа уулзалтад уриалан, чухал хэлэлцээр хийнэ. Харин хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Ямар нэг хууран мэхлэлт тохиолдох бөгөөд бодит байдалд илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Таныг тайвшрахад туслах газар нам гүм нууцлаг газар байх болно.

ХУМХ 

Таны хувьд дарамттай нөхцөл байдал үүсэхэд тун ойр байна. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах нь маш бүдүүлэг явдал гэдгийг сана. Найдваргүй гэж бодож байсан зүйлдээ маш үр бүтээлтэй хандаж чадна. Гэхдээ та таагүй нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахын тулд нэлээд тэвчээр хэрэг болно. Хайртай хүн чинь хачин жигтэй зантай байна. Тиймээс зөрчил болон маргаантай сэдвүүдэд бэлэн бай.

ЗАГАС 

Магад хайрын харилцаанд хуурмаг чиг хандлага өсөх төлөвтэй. Эсвэл та бусдад бодит биш амлалт өгч, хэт хоосон мөрөөдөж, аливаа зүйлийг хэтрүүлэх хандлагатай байна шүү. Мөн гаднын гэнэтийн халдлагад сэрэмжтэй бай. Их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө