Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Т.Энхтүвшин: Хамрын хийдэд олборлолт явуулах Хятад компани кемп байгуулж, шатахууны саваа байрлуулсан

  М.Ариунжаргал 2019-01-16 1858

Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс бол Хамрын хийд буюу энергийн төв юм. Тэгвэл тус газарт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани олборлолт хийхээр үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажилдаа орсон гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ мэдээллийг тус аймгийн засаг даргаас тодруулахад хамрын хийдийн орчимд ашигт малтмалын олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг 2007 онд олгосон байдгийг хэллээ. Аймгийн засаг дарга Т.Энхтүвшингийн зүгээс олборлолт явуулахгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлсэн мөн салбар яам харьяа агентлагт лицензийг цуцлах хүсэлт хүргүүлэхээр болжээ.  

Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс төдийгүй, нутгийн иргэдийн шүтээн болсон хамрын хийд буюу энергийн төвд хятад компани олборолт хийхээр үйл ажиллагаагаа эхлээд байгаа талаар цахим орчинд цацагдах болсон. Тэгвэл энэ асуудлыг аймгийн засаг даргаас тодруулахад үнэн гэдгийг хэлж байна. Тус газарт 100 хувь хятад улсын хөрөнгө оруулалттай Оюушима гэх компани нүүрс олборлох тусгай зөвшөөрлөө 2007 онд авч байжээ. Үүнээс хойш шүүхийн маргаантай хэдэн жил явсан бол өнгөрсөн 2017 онд зөвшөөрлийг нь сэргээсэн байдаг байна. Одоогийн байдлаар аймгийн удирдлагууд, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран үйл ажиллагаа явуулахыг нь хориглоод байгаа гэнэ

Хамрын хийдийн газрыг аймаг орон нутаг 2014 онд тусгай хамгаалалтад авсан байдаг байна. Тиймээс тусгай хамгаалалттай газраас гадна аялал жуулчлалын гол бүс тул олборлолт явуулахыг яав ч зөвшөөрөхгүй гэдгийг аймгийн засаг дарга онцоллоо. Тус аймагт дан ганц хамрын хийд биш түүхэн дурсгалт газруудад олборлолт явуулах хэд хэдэн асуудал гарчээ. Тухайлбал Өргөн суманд байрлах Аргалын уул гэх газарт Австрали компани 2017 онд олборлолт хийх гэж байсныг нутгийн удирдлагууд зогсоон АМГТГ т зөвшөөрлийн цуцлах хүсэлт хүргүүлжээ. Гэвч тус газраас өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй байгаа гэлээ

Мөн тус аймагт цагаан дэлийн агуу гэж байдаг байна. Тус газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан ч гар аргаар олборлогчид буюу нинжа нар жонш ихээр олборлон сүйдэлдэг байна. Тиймээс нутгийн удирдлагуудын тэмцэл хүчрэхгүй байгаа тул улсын тусгай хамгаалалтад авч анхаарал хандуулахыг засгийн газарт болон УИХ д гурван удаа хүргүүлсэн байна. Харин хамрын хийдэд олборлолт явуулах гэж байгаа хятад компанийн зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг салбар яам болон Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлнэ. Хурдан шийдэж өгөхийг хүсч байгаагаа хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө