Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Зөвхөн “би” гэсэн хандлагаа өөрчилж, хамтын соёлтой байя

  М.Уянга 2019-01-22 590

Монголчууд нүүдэлчин ардын амьдралаар амьдарч байх үед саахалт айлтайгаа таарамжгүй харилцаатай болбол дуртай газар луугаа нүүгээд явчихдаг эрх дураараа, өөрийнхөөрөө амьдардаг байсан. Харин одоо нийт хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэл хотдоо бөөгнөрч хаашаа ч харсан барилга байгууламж, гэр хорооллоор тойруулан амьдарч байгаа.

Олон хүн амтай метрополитан хотод бусад улсын хөгжлийн жишгийг дагаж хөгжин иргэд нь ч соёлтой хоорондоо зохицон амьдрах ёстой. Ингэхээр бидэнд хувийн соёлоос гадна хамтын соёл шаардлагатай болж байгаа юм. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр ердөө л “Нэг нь нийтийн төлөө” гэсэн уриан дор амьдарна гэсэн үг.

Зөвхөн би гэсэн үзэл бодлоосоо салж, бусдыгаа хүндэлдэг болмоор байна. Үүний жишээ бидний өдөр тутмын амьдралд үргэлж тохиолддог.Гэрээсээ гараад лифтэнд суух бол дүрмийн дагуу зорч. Орцныхоо эд хогшлыг хайр гамтай эдэл. Хогоо хогийн саванд хая. Хөрштэйгээ найрсаг харилцаатай бай. Замын хөдөлгөөнд оролцохдоо би яарч байна гэсэн хандлагаар бус бусад хүмүүс ч мөн яарч байгаа гэдгийг бодолцох. Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ би мөнгөө төлсөн учир дураараа байх эрхтэй гэх мэт ойлголтуудаасаа салах хэрэгтэй.

Харьцангуй иргэдийн соёлын тухай мэдлэг жил ирэх тусам сайжирч, хөгжилтэй гадаад улс орны соёлоос суралцаж ирсэн иргэд хамтын соёлд үүрэг нөлөө үзүүлж байгаа ч бусад нь ч суралцан дагаж мөрдөн, ухамсартай байвал бид орчин тойрондоо асуудалгүй тайван амьдралыг бүтээх боломжтой. Зөвхөн “Би” гэсэн аминчхан үзлээсээ татгалзъя.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө