Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтын зохицуулалт хийхээр боллоо

  С.Золбоо 2019-01-24 675

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргалаа.

Тодруулвал: 

 1 сарын 26, 2 сарын 02-ны Бямба гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл, 1 сарын 27, 2 сарын 03-ны өдрүүдэд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийжээ. 

Эдгээр өдрүүдэд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд: Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх болон хулгайлах хэрэг үйлдэгдэж болзошгүй 310 эмзэг цэгийг тодорхойлж, 1200 цагдаагийн албан хаагч эргүүл хийн ажиллаж байна. иргэд баярын үеэр гэрээ олон хоногоор орхих тохиолдолд хороо хариуцсан цагдаад мэдэгдэж, бүртгүүлвэл, хяналтад авч ажиллана. Сар шинийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо: Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд олноороо цугнлардаг сүм хийдүүдээс эхлээд шалгалт, хяналтыг хийж эхлээд байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 263 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн байна. Онцгой байдлын газар хүчлэн хамгаалалт буву өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Судалгаанаас үзэхэд баяр ёслолын үеэр гэр хороололд гал түймэр дийлэнхдээ гардаг.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа:

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байна. Иргэдэд анхааруулж хэлэхэлд сар шинийн баяраар бага насны хүүхдээ айлаар авч явахгүй баймаар байна. зайлшгүй тохиолдолд маск зүүлгэж, дулаан хувцаслаж авч явах хэрэгтэй.

Мөн гэртээ ирсэнийхээ дараа ариутгал хийж, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх хэрэгтэй. Мөн сар шинийн баяраар хоолны хордлого ихээр илэрдэг тул зөв зохистой хооллож, архи согтууруулах ундааг хэтрүүлэхгүй хэрэглэх хэрэгтэй.

НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 19-нөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 150 ААН, 950 иргэнд хяналт шалгалт хийхэд 518 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийн 56 хувийг нь тухайн газар дээр нь арилгуулсан байна. Улсын байцаагчийн 48 акт, 12 хугацаатай албан шаардлагыг өгсөн. 71 ААН, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэл явуулсан. 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгох шийдвэр гарган ажиллаж байна. Ихэвчлэн хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн борлуулах, түүгээр үйлчлэх, хадгалах стандарт зөрчсөн, хаягны зөрчилтэй зэрэг зөрчлүүд илэрч байна. тус бүтээгдэхүүнүүдийг хураан авч устгалд оруулсан байгаа.

Сар шинийн баярын өмнө нийтийн эзэмшлийн гудамж талбай болон сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чануулахгүй байх талаар хороодын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө