Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-01-24 1644

2019/01/25

ХОНЬ 

Өсвөр насны хүүхдүүд, урамгүй гэр бүлийн гишүүд өнөөдрийн эрч хүчийг бууруулна. Иймээс богино хэмжээний аялалд гарвал сэтгэл сэргэж, маш сайхан үйл явдал тохионо. Зарим зүйлд хүчтэй татагдана.  Олны анхаарал татахгүй байх нь танд асуудал үүсгэнэ. Хэрвээ таны өөртөө итгэх итгэл өндөр байгаа бол анхааралтай байдлаа бүү алд.

ҮХЭР 

Өнөөдөр маш их болгоомжтой ярьж, хянуур ажилла. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Өөрийн санхүүгийн гол асуудалд анхаарлаа хандуул. Нүдэнд өртсөн гял цал бараа бүтээгдэхүүн ямар ч гоё харагдсан гэсэн өр тавилгүй, мөнгөө хэрэгтэй зүйлдээ хадгалсан хэвээр, тэвчээртэй бай.

ИХЭР 

Гэнэтийн мэдээ ирнэ. Урьдчилсан сэргийлсэн ажиллагаанд энэ өдрийг зориул. Ойрын үед танд хүчтэй өрсөлдөгч, муу санаатан гарч ирнэ. Анхааралтай, шийдэмгий бай. Хэрүүл маргаан, дэл сул ярианаас хол бай. Өвчин тусахаас сэрэмжил. Даарч хөрөх тул гэнэтийн ажилд явах бэлтгэлээ хангаарай.

МЭЛХИЙ 

Зарим ачаалалтай ажлыг хүчээр дуусгах хэрэгтэй. Ядарч залхсан танд эрсдэл дагуулсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулъя. Ялангуяа мөрийтэй тоглоомоос хол байхыг хичээ. Үдээс хойш гэр бүлийн хүрээнд амрах, тоглоом тоглох, цэвэр агаарт юм бодонгоо ганцаар алхах зэргээр өнгөрүүлбэл таатай. Үдээс хойш санамсаргүй тааламжтай мэдээ сонсох бололтой.

АРСЛАН 

Өнөөдөр та тэвчээртэй сониуч зантай байна. Зарим явуулга танд хортой тул болгоомжил. Таныг гүтгэж магадгүй. Та тайван, бодолтой байж ажлаа явуулаарай. Таны гаргасан амжилт өмнө байгаа асуудлуудтай зүйрлэхэд юу ч биш санагдаж болно.

ОХИН 

Хэн нэг нь таныг сайн санааны үүднээс хандаж байгааг ойлгохгүй нэр төр хөөж байна гэж бодно. Хэрвээ доороо ажилтан ажиллуулдаг бол тэд таныг өөртөө хэт итгэсэн амьтан гэж бодож магадгүй. Хэдийгээр энэ бүхэн урам хугалах ч гэлээ санаа бодлоо бусадтай хуваалцахдаа өөрийгөө зоригжуулж өөрийгөө аль болох таатай байдалд аваачаарай. Бусдаас хамааралгүй өөртөө итгэлтэй байж, санаагаа бүү чилээ.

ЖИНЛҮҮР 

Ачаалалтай өдрүүдийн дараа та амармаар санагдана. Урьдын зөрчлийг намжмал болгох гэсэн эрмэлзэл тань гэр бүлийн уур амьсгалд таатай нөлөөлнө. Оройг хүүхдүүддээ зориул. Тэдэнтэй байснаар таны өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж үнэхээр сэтгэл хангалуун үлдэх болно.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр сайн муу олон үйл явдал давхацсан өдөр байх болно. Үл ойлголцол зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд ямар нэг асуудал гарахад хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Таны бодол санаа, үг хэл маш хурц байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Эс тэгвээс таны хэлсэн хатуу, ёжилсон, шүүмжилсэн үгс хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулж мэднэ. Хэдийгээр таны сэтгэн бодох чадвар, эр зориг маш хүчтэй байгаа боловч аливаад хэт яарч түргэдсэнээс болж та зохион байгуулалтгүй болох болно.

НУМ 

Удахгүй болох тэмдэглэлт үйл явдалд бэлтгэх ажил гарна. Хэрвээ таны санаачилга ямар нэг хил хязгаарт тогтохгүй өргөн байгаа бол өөрийн төрөлхийн бүтээлч чадвараа ашиглан баяр ёслолын бараануудыг аваарай. Хувийн туршлагадаа тулгуурлан өөрийн арга ухаантай эсэхийг шалгах нь эерэг дохио өгөх болно. Ямар ч зүйлд яаралтай шийдвэрээс зайлсхий. Биеэ барих, хянамгай байх нь бодит мөнгө олох боломж олгож чадна.

МАТАР 

Хүсэхгүй байсан зүйл гэнэтийн байдлаар тохиолдож болзошгүй тул бэлэн бай. Хамаатан садан, найз нөхдийн харьцаа хэвийн байх ба зарим чухал биш асуудалд биеэ барьж чадвал цаашдаа ч ийм байна. Бүх чадлаа дайчилснаар ажлын өдрүүдээ амжилттай дуусгах болно. Уулзалгүй удсан эртний хайрттайгаа уулзаж магадгүй.

ХУМХ 

Удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа харилцан хяналт бүхий харьцаагаар холбогдох өдөр. Тэр талаас дарамт үзүүлж магад. Та боловсон соёлтой байвал түүнийг дийлнэ. Гэхдээ хэт бууж өгөх хэрэггүй. Илэрхий зүйл дээр хүлцэх нь хожим төвөг болно. Хэрэв үзэл бодолд чинь таарахгүй бол шууд холбоогоо тасал. Ужиграх юм бол та хүнд байдалд орно. Саруул ухаан мухардлыг шийднэ.

ЗАГАС 

Энэ өдөр болгоомжтой байж, сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал бүү зөрөлд. Та өнөөдөр нэлээд дарамтад байх ба хэн нэгэн таны уур чухлыг хүргэж болзошгүй. Энэ тохиолдолд уураа дарахад чинь нэлээд их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. Ийм үед үзэл бодлоо солилцохоос зайлсхий. Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох хэрэггүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө