Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Хүнийг гүтгэн доромжлох нь гэмт хэрэг

  М.Уянга 2019-01-24 637

“Нэр хугарахаар яс хугар” гэх Монгол ардын зүйр үг бий. Цуу үгээр үг хийж өөрөө харсан, дэргэд нь байж байгаад өөрийнх нь амнаас сонссон юм шиг хүнийг гүтгэн доромжилж, хувийн нууцад нь халдах тохиолдол бидний амьдралд үргэлж гардаг.

Одоо цагт олон нийтийн сүлжээнд хүн бүр идэвхтэй байдаг болсон. Нэгэнтэйгээ уулзаж хэн нэгнийг муулахаас илүү гар утас, компьютерын цаанаас хэн нэгнийг ор үндэслэлгүй шууд гүтгэж сэтгэгдэл бичих явдал бүр ч илүү хялбар болж, даамжирч байгаа.

Цөөхөн хүн амтай Монгол улсын иргэд байж нэгнээ хэл амаар доромжлох бол энүүхэнд. Хүний нэр төрд халдах нь хамгийн бүдүүлэг ухамсаргүй хүний үйлдэл мөнөөс мөн. Энэ үйлдэл нь хуулиар зохицуулагддагийг иргэд мэддэг болов уу. Бүр эрүүгийн тухай хуулинд хүнийг гүтгэн доромжлоход ямар хариуцлага хүлээхийг заасан байдаг. Цагдаагийн байгууллагад ч энэ тухай гомдол, мэдүүлэг  цөөнгүй ирдэг байна.

Харин өндөр хөгжилтэй, олон хүн амтай соёлтой улс оронд цагдаад хүнийг гүтгэн доромжилсон гэх гомдол Монголоос 100 дахин бага ирдэг гэсэн судалгаа ч байгаа юм. Мэдээж хэн ч бусдыг өөрийнхөө нэр төрд халдуулж, доромжлуулж, гүтгүүлэхийг хүсэхгүй. Тийм учир иргэд ээ нэгнээ доромжилж, гүтгэхгүй соёлтой байцгаая.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө