Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн

  Д.Отгонсүрэн 2019-02-11 499

2019.02.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 7 ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН  ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

  Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Наран ургах, шингэх: 08.01-18.09
Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Авахуй 
Суудал: Гал
  Аргын тооллын 2 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Гоё хүүхэн одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө