Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-02-11 1562

2019/02/12

ХОНЬ 

Хамтран ажиллагсад эсвэл даргатайгаа харилцах, хуулийн байгууллагад хандаж хүсэлт гаргах зэрэгт таатай өдөр. Та эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амардаг тул зорилгодоо ойртож чадна. Таны идэвх чармайлт, шаргуу зан хамт олон, удирдлагын тань анхаарлыг өөрийн эрхгүй татна. Тиймээс өнөөдөр та өөрийн амжилтаа бататгаж чадах болно.

ҮХЭР 

Ажил үйлс бүтэмжтэй байх тул санасан бодсон бүхнээ гүйцээхийг зорь. Өнөөдөр урьд нь барьж авахаас зүрхшээдэг байсан ажлаа зоригтойгоор эхлүүл. Ажилдаа нэгэн хэвийн байдлаар хандахаас зайлсхий. Хэвлэл мэдээлэл болон цахим орчныг өвөрмөцөөр ашиглах санаа төрнө. Хувиараа бизнес эрхлэгч нар өөрийн нээлт санаагаа бусдад алдахаас болгоомжил.

ИХЭР 

Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Сөрөг эерэг аль аль хандлагатай байж мэднэ. Сэтгэл санааны тогтворгүй байдал таныг хий хоосон зүйл мөрөөдөж цагаа үрэхэд хүргэнэ. Эсвэл буруу хүмүүс эрсдэлтэй алхам хийхийг ятгана. Ажилдаа урам хугарч мэдэх тул хариуцлагатай үйл ажиллагаанд туйлын анхаарал болгоомжтой ханд.

МЭЛХИЙ 

Та ах дүү, хамаатнуудындаа айлчилж очиж магадгүй. Энэ бүхэн танд гэгээн дурсамж үлдээнэ. Аливаа уулзалт зөвлөгөөний ач холбогдлыг сайн ойлгох шаардлага тулгарна. Ажил дээр дасан зохицох шаардлагатай шинэ зүйлүүд хүлээж байна. Ирэх сараас хэрэгжүүлэх шинэ төлөвлөгөөний дагуу та өөр нөхцөл байдалд дасан зохицох шаардлага гарч ирнэ. Үүнийгээ гэр бүлийнхэнтэйгээ ний нуугүй ярилцах нь зүйтэй.

АРСЛАН 

Од эрхэс таны ажил мэргэжил болон эрүүл мэндийг идэвхтэй байлгах нөлөөлөл үзүүлж байгаа тул та завгүй байх төлөвтэй. Та эрүүл амьдралын хэв маягтаа цаг зав гаргаж фитнессд явах, хоолны дэглэм барих, мөн өөр бусад сонирхлын клубүүдэд нэгдэж болно. Хамтрагч түншүүдийн танилцуулах сонирхолтой төсөлд азаа үзэх хүсэл төрнө. Дотоод нөөц бололцоо хангалттай байсан ч гаднын хүчин зүйлийг сайн тооцож шийдвэрээ гарга.

ОХИН 

Та эрч хүчтэй байх тул муу юманд өртөхөөргүй байна. Алс газар албан томилолтоор явах бол болгоомжтой байж ажил төрлөө дуусга. Таны дур булаам байдал өсч танд дургүй байсан хүмүүсийг ч өөртөө анхаарал хандуулж чадна. Хувийн амьдралд чинь санамсаргүй өөрчлөлт гарч магад. Хуурамч учралд толгой эргэвэл гэр бүлтэй хүмүүсийн хувьд хар дарсан зүүд болно гэдгийг анхааруулъя.

ЖИНЛҮҮР 

Уран бүтээлч хүмүүсийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нэрд гарах бололтой. Өнөөдөр таны зөн билэг нэмэгдэж, бусдын сэтгэл санааны урам зориг их өгөх болно. Урам зориг оруулагч байх нь таны хүсэл зорилгод түлхэц өгч, таныг урамшуулах болно.  Жинлүүрийн ордны оюутан, сурагчид өнөөдөр сурах үйл ажиллагаанд гарч байгаа асуудлуудаа цэгцэлж эхлэх хэрэгтэй.

ХИЛЭНЦ 

Танаас сэтгэлийн их тэнхээ гарах өдөр. Алдаагаа ухамсарлаж, нүглээ наманчил.Бусдыг өнгөрсөн алдааг уучилж өршөө. Таны эрч хүч өсөх хандлагатай байна. Ихэнх хүмүүсийн уран бүтээлч эрмэлзэл нэмэгдэнэ. Мөн сексийн эрч хүч, зөн билэг өснө. Ядарч зүдэрсэн хүмүүст буян үйлдэх нь энэ өдрийг гэрэлтүүлэх болно.

НУМ 

Од эрхсийн өнөөдрийн нөлөө танд бодит байдлыг гутрангиар харж, шалтгаангүй гуниглуулахад хүргэж болзошгүй. Ийм үед гэртээ ганцаараа байхаас зайлсхий. Ямар нэгэн сэтгэлээ сатааруулах зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Завгүй байвал гунигт санаа бодлоос орой гэхэд юу ч үлдэхгүй. Найдвартай дотно найзуудтайгаа хамт суугаад бага зэрэг уухад юу нь буруу гэж.

МАТАР 

Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ. Өрсөлдөгчийн зүгээс ирэх цохилтыг та урьдчилан мэдэрч чадсанаар сэргийлэх арга хэмжээ авна. Энэ нь таны салбартаа эзлэх байр суурийг бататгана. Орлого мөнгөний гачигдал тулгарч байсан бол өөр гарц олдох тул сэтгэл зовних хэрэггүй.

ХУМХ 

Худалдаа наймаанд муугүй өдөр. Гэр ахуйн зориулалттай эд зүйл, тавилга хэрэгсэл шинээр худалдан авахад тохиромжтой. Гэртээ засвар хийх бол загвар дизайн, барилгын материалаа сонго. Өөртөө таалагдах цахилгаан бараа текник хэрэгслийн үзэсгэлэн худалдаагаар хэс. Бизнес эрхлэгч хумхынхан үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөх болно.

ЗАГАС 

Та албан тушаал дэвших боломжийг алдалгүй ашигла. Гадаадад мэргэжлийнхээ ур чадвараа дээшлүүлэх боломж олдоно. Удирдлагадаа таалагдахын тулд ажил дээр гарсан аливаа асуудлуудыг төвөгшөөлгүйгээр зохицуул. Танд бусдын чадаагүйг чадах, бусдыгаа удирдан зохион байгуулах чадвар байгаа гэдгийг харуул.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө