Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Үйлчлэгчийн хөдөлмөрийг хүндэлье!

  М.Уянга 2019-02-12 597

Хүн хаа явсан газраа биеэ зөв авч явж, бусдын хөдөлмөрийг хүндэлдэг байх нь чухал соёлд тооцогддог. Энгийн жишээ л гэхэд бид  өдөр тутамдаа хардаг зүйл үйлчлэгчийн хийж байгаа ажлыг хүндэлдэг байх. Супермаркет, худалдааны төв, хоолны газар, албан байгууллага гээд өдөр бүр үйлчлэгч нар цэвэрлэгээ хийж байгаатай тааралддаг. Зарим хүмүүс шал угааж байгааг харсаар байж хэнэгч үгүй дээр нь шавартай гутлаараа туучаад гарчихна.

Шаардлага тавихад цалин авч байгаа, хийх ёстой ажил нь гэх мэтээр бүдүүлэг хандлага үзүүлнэ.  Үйлчлэгч хийж байгаа хүмүүс ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүд байгаа харагддаг. Тэднийг яагаад хүндэлж харьцаад, хийсэн ажлыг нь үнэлж болохгүй гэж.

Хэрэв үйлчлэгч шал угааж байвал угаагаагүй хэсгээр нь тойроод гар. Хэдхэн алхамд залхуурах хэрэггүй шүү дээ. Болохгүй бол гутлаа арчиж байгаад явж байя. Хүүхдэдээ ч багаас нь зааж сургаарай.Хүнлэг байж, хүний хийсэн ажлыг хүндэлдэг соёлд суралцъя.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө