Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МҮЭХ-г шинэчлэгдэх ёстой гэж гишүүдийн төлөөллүүд үзэж байна

  Т.Бадамханд 2019-02-12 243

Маргааш монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн хурал болно. Гол асуудлаа ярьдаг энэ хурлын өмнө холбооны гишүүд хоёр хуваагдсан бололтой. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах энэ холбоо хэт улстөржиж, салбар хороодын үйл ажиллагааг дэмжихээ больсон гэдгийг зарим гишүүд нь хэллээ. Харин холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ бүхнийг үгүйсгэлээ. Бүтэн жил харагдаагүй хэрнээ ажлаа дүгнэх болохоор гэнэт гарч ирдэгээ болихыг хүссэн байна. 

МҮЭХ-ны салбар хороодын идэвхитэн гишүүд өнөөдөр холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдэгдэл хийсэн. Ингэхдээ шинэчлэл огт хийгдээгүй, мөн салбар хороодоо дэмжиж ажилладаггүй, боловсролын байгууллагын ажилтнуудын  цалин нэмэгдсэн гэж байгаа ч туслах ажилтан, үйлчлэгч, манаач, галч зэрэг ажилтнуудын цалин огт нэмэгдээгүй. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллахгүй байна гэж мэдэгдлээ.

Орон нутгийн төлөөллүүд мэдэгдэл хийхтэй зэрэгцэн МҮЭХ өөрийн байр суурийг хүргэж мэдээлэл хийсэн. Маргааш болох зөвлөлийн хурлын өмнө ийнхүү асуудал гаргаж ирж мэдэгдэл хийж байгаад МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тайлбар өгсөн юм.

22 дугаар их хурлаараа үйлдвэрчний эвлэлийн холбоог шинэчлэх хөтөлбөрийг 30 жилээр төлөвлөн баталсан байна. Тиймээс мэдэгдэл хийж буй орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдийн ярьж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл гэсэн юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө