Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

  С.Золбоо 2019-02-12 1185

2019.02.13 / БИЛГИЙН ТООЛЛЫН 8

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

  Үс засуулбал: Нас уртасна.
Наран ургах, шингэх: 08.00-18.10
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Шороо
06:27 цагт сар тал болно.
  Аргын тооллын 2 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 8, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө