Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-02-12 1854

 2019/02/13

ХОНЬ 

Төрийн албанд ажилладаг хүмүүс чухал шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Чухал шийдвэр гаргахын өмнө сайтар бодож, санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг од эрхэсийн байрлал сануулж байна. Хэрэв хамт ажилладаг хүмүүсээ хайрлаж, дэмжиж, үнэнч сэтгэлээр хандвал энэ нь эргээд танд нэр алдар авчирах болно.

ҮХЭР 

Энэ өдөр та өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьж хяналттай бай. Өмнөх хоногуудын үйл явдлаас дадсан дэглэм алдагдсан тул эрүүл мэнд муудах хандлагатай байна. Үүнээс үүдсэн стрессээс өөрийгөө гаргаж, дасгаж хөдөлгөөн хийн зугаатай бай. Хамт ажиллагсдаа шүүмжлэх хэрэггүй.Их ачаалалаасболж бухимдалтай байдал бий болно. Энэ үед аль болох тайван уужуу байхыг хичээсэн хүн хожно.

ИХЭР 

Өөрийн биеийн болон оюун санааны төгс байдалдаа анхаар. Өнөөдөр архи, согтууруулах ундаа, хурц тостой хүнсний зүйл хэрэглэх хэрэггүй. Хэрүүл маргаан сунжирахтул бүхнийг засан залруулахыг хичээ. Сүүлийн үед үүссэн санхүүгийн асуудлыг шийдэхэд туслах тодорхой хэмжээний мөнгө орж ирж магадгүй.

МЭЛХИЙ 

Тооцоотой байвал мөнгө танд олдоно. Мөнгө орж ирсэн үед дэмий зүйлд бүү үр. Хорхой хүргэсэн худалдан авалтыг та тэвчиж чадахгүй бол орлого зарлагын тэнцвэр алдагдана. Бүхнийг нэгмөсөн авах гэсэн хүслээсээ татгалз. Банкнаас зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийхийн өмнө алхам бүрээ тооцоолж, ирээдүйдээ ашигтай алхам хийхийг зөвлөе.

АРСЛАН 

Өнөөдөр мэдээлэл авахад сайн тул олон хүнтэй харьцах хэрэгтэй. Гэхдээ ойр дотнын биш эсвэл найдвартай бус хүнд нууцаа алдахаас болгоомжил. Энэ өдөр эрсдэлтэй зүйлд өөрийгөө сорих нь таны эрүүл мэндийг ноцтой асуудалд хүргэх шалтгаан болно гэж одод анхааруулж байна. Биеийн хүчний хэт ачаалал болон наргиан цэнгээн мансуурах бодис, согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. 

ОХИН 

Эрүүл мэндээ анхаар. Сэтгэл зүйн хувьд юу ч тохиолдсон унахгүй байх нь чухал. Хууч өвчин сэдрэх, амьсгалын замын өвчин тусах магадлалтай. Дулаан хувцаслан халуун хоол унд хэрэглэ. Хайрттайгаа бага зэрэг муудалцсанаас болж, холбоогоо тасалж магадгүй. Та гоо сайхан гайхамшиг бүтээдэг гэдгийг бүү мартаарай. Гадаад үзэмжээ анхаар.

ЖИНЛҮҮР 

Худалдаачид завгүй өдөр. Том дүнтэй гэрээ байгуулахад бэлтгэнэ. Орлого нэмэгдүүлэх бүх боломжит хувилбарыг бодож тооцоол. Од эрхэс арилжаа наймааг дэмжиж буй энэ үед та төлөвлөснөө илүү олох магадлалтай. Ашиг нэмэгдвэл та өөртөө хэрэгтэй, удаан авахыг хүссэн зүйлээ худалдан авах зөвшөөрч болно. Эрүүл мэндээ сайжруулах зүйлд мөнгөө зарцуул.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр орхигдсон асуудлаа шийдэх ямар нэг алхам хийхгүй бол удахгүй таныг арагш улдан чангаах нь. Таны сэтгэл хөдлөл хэт ихэсч нөхцөл байдал хурцдах болно. Өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Од эрхэс хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулж байна. Хамгийн гол нь таны саруул эрүүл ухаан л энэ хүндрэлийг шийднэ гэдгийг санаж тэвчээртэй, хөдөлмөрч байх хэрэгтэй.

НУМ 

Асуудлыг шийдэх гарц олсноор хувийн харилцааны хувьд асуудалтай байсан хүмүүс учраа олох болно. Тэдэнд өөрийн мэдрэмжийн тухай ярихдаа бүү ай. Гэхдээ аз туршсан үйлдэл хийж болохгүй. Ажил хэрэг дээр гэнэтийн мэдээ нь таныг төлөвлөсөн ажлаа дахиж харахад хүргэнэ. Харин таны удирдлагууд түүнийг ойлгохгүй тул танилцуулга тайланг дахин хийхэд хүрнэ.

МАТАР 

Төлөвлөснөөс гажиж байгаа ажил нэлээд байгаа учир өнөөдөр энэ бүхнийг цэгцэл. Хэрэгцээгүй бүхнээс ангижирч, сайн болохгүй байгаа ажлаа орхи. Шинээр бодож төлөвлөснөө сайн боловсруулах хүртэл хойш тавь. Харин санаандгүй газраас ирсэн сайхан саналыг сайн судал. Хүндрэлээс гарах сайхан боломж байхыг үгүйсгэхгүй.

ХУМХ 

Гэнэтийн мэдээ таны амьдралд өөрчлөлт оруулна. Бодлогогүй үг, үйлдлээс болгоомжил. Гэмтэж бэртэх магадлалтай тул замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. Явган хүн ч, жолооч ч анхааралтай бай. Настай хүмүүс хууч өвчнөө сэдрээхээс сэргийл. Эцэг эх хумхынхан үр хүүхдүүдийнхээ хараа хяналт багатай цагаараа яг юу хийж буйг анхааралдаа ав.

ЗАГАС

Энэ жилийн үйл явдлыг эртнээс төлөвлөж байх хэрэгтэй. Од эрхсийн өгөх боломжууд таныг хүнд байдлаас гарахад тань тусална. Ажил хэрэгт санаачлагыг гартаа авахыг хичээ. Төлөвлөгөө тань амжилтгүй эсвэл удааширвал гаргаж тавих нөөц төлөвлөгөөг боловсруул. Хамтран ажиллагч нар хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болох магадлал өндөр байна. Таны гэр бүлийн амьдралд өөрчлөлт орно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө