Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ жилийн "Оюутан цэрэг" сургалтад 1000-н залууг хамруулна

  С.Золбоо 2019-02-19 513

Оюутан цэрэг сургалтын бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлнэ. Энэ жилийн хувьд мянган залууг хамруулна гэж албаныхан мэдээллээ.

Оюутан цэрэг сургалтын бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлж, 10-нд дуусна. Харин цэргийн ерөнхий бэлтгэл олгох батлан хамгаалахын эрх зүй, ерөнхий тактик, галын бэлтгэл болон тусгай тактикийн хичээл  дөрөвдүгээр сарын нэгнээс зуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Онолын хичээлийн дараа цэргийн мэргэжил олгох хээрийн сургалт 6-15-аас 8-р сарын 15 хүртэл болно. Сургалтад хамрагдах хүсэлтээ сургуулийнхаа сургалтын албаар дамжуулж гаргана. Энэ жилийн хувьд нэгдүгээр курсын мянган оюутныг нийслэлд болон Ховд, Дорноговь, Эрдэнэт, Өвөрхангай аймгуудад хувиарлана.

 

Сургалтад хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Үүнд

  • Их дээд сургуулийн бакалаврын ангийн оюутан байх эсхүл гурван жилийн сургалттай коллeжийн ангийн оюутан байж болно
  • 18 нас хүрсэн байх
  • Сурлагын голч 2.8-аас дээш байх шаардлагатай. 

 

Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна. Оюутан цэрэг сургалтад өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 орчим залуус хамрагджээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө