Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

  Д.Отгонсүрэн 2019-02-19 774

2019.02.20 / БИЛГИЙН ТООЛЛЫН 16 ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

  Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 07.50-18.21
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Гал
  Аргын тооллын 2 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 16, Бага морь одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө