Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-02-19 1398

2019/02/20

ХОНЬ 

Од гарагс таны замыг гэрэлтүүлж байх үед гарч ирсэн боломжууд танд зорилгодоо хүрэх үр өгөөжийг авчрах болно. Хүний дотоод гоо үзэсгэлэн бол жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг үгийг санаарай. Өнөөдөр сэтгэл ханамжтай байвал өөртөө итгэлтэй байдал хийж буй үйл бүрээс харагдах болно. Таны царай ч дур булаам байх болно.

ҮХЭР 

Романтик учрал хүссэн хүмүүс шинэ танилцсан хүнтэйгээ харилцахдаа болгоомжтой байгаарай. Хууран мэхлэлтийн шалтгаанаар хэцүүхэн байдал ч үүсч магадгүй. Сайн найзын бүх хэлсэн үнэн байх албагүй гэдгийг анхаар. Өнөөдөр та удирдлага болон дээд албан тушаалтантайгаа санал зөрвөл бүү түүнийгээ илэрхийл. Хамт олны дунд хэлэх үгээ сайтар бодож байж ил гарга. Тa уулзалт хэлэлцүүлэгт оролцох болбол санаа бодлоо илэрхийлэхдээ хянуур ханд.

ИХЭР 

Хамт олны хандлагад таны сэтгэл бага зэрэг гонсойно. Та толгой өөд татах завгүй ажиллаж байхад зарим нь зугаацаж яваа мэт мэдрэмж төрнө. Өөрийн санхүү, мөнгөний асуудлаа босгоход анхаар. Дарга удирдлагуудад таны зүтгэл эерэг үнэлэгдэж, зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Мөрийтэй тоглоом зугаа цэнгэлээс холуур яв.

МЭЛХИЙ 

Өнгөрсөн цаг хугацааг тэр хэвээр нь дурсаж байх амархан ч юу ч өөрчлөгдөхгүй. Өөрийгөө шинэчил. Бусдад нээлттэй ил тод бай. Зарим хүмүүст алс холоос мэдээ ирж эртний хайр сэтгэлийн харьцаагаа сэргээх болно. Харин зарим гадагшаа явах хүсэл тэмүүлэлтэй хүмүүс улс төрийн асуудалд илүү их анхаарал хандуулах бололтой.

АРСЛАН 

Хэтэрхий идэвхтэй хувь хувьсгалын амьдралтай хүмүүс ядарч эхэлнэ. Зарим хүмүүст хайр дурлалын харилцааны хэтэрхий бага орон зайд хязгаарласан мэт мэдрэмж төрнө. Мухардалд орсон харилцаанаас танилуудын өргөн хүрээ гарах боломж өгнө. Удирдлага эсвэл хууль сахиулагч, эрх бүхий байгууллагын хүмүүстэй зөрөлдөнө.Од эрхэс таныг нэг муу харилцаанаас нөгөө тийм ч таатай бус учрал руу чиглүүлсээр байх тул сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээ.

ОХИН 

Магадгүй таны ойр дотнын хүн итгэл алдаж болзошгүй. Энэ нь таны ажилд огт хамаагүй болохоор та тайван байж болно. Санхүүгийн хувьд өсөлт, хөгжилтийн өдөр болно. Өнөөдөр эхэлсэн арилжаа наймаа маш эрчтэй хөгжиж,өсөн дэгжих болно. Боломжтой байсан ч сайн хөрөнгө оруулагчийн дэмжлэг туслалцаа авахаас бүү цааргал.

ЖИНЛҮҮР 

Хэрвээ ойр дотнын хайртай хүн тань таныг ойлгохгүй байгаа бол нэг их асуудал үүсгэлгүй тэдэнд эрх чөлөөтэй байх боломж олго.тогтвортой, найдвартай харилцааг сонго. Энэ нь таны цаашдын сонголтын хэмжүүр болох шалгуур өөртөө тавь. Өөрийнхөө мэдлэг боловсрол, ажлын ахиц дэвшлийг дээшлүүлэхэд анхаарах сэдэл төрнө. Зарим хүмүүс гадаад явах судалгааны материал цуглуулж эхэлнэ.

ХИЛЭНЦ 

Та бусдын хэрэгт хошуу дүрнэ. Муу хүсэлд автахаас болгоомжил. Өнгөрснийг марталгүй ирээдүйгээ мэдрэх чадвар таныг болчимгүй алхмаас сэргийлнэ. Хүсэл мөрөөдлөө ойлгож ухамсарла. Учир нь та ойрын ирээдүйд хувь заяанд чинь гарах өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа ч сэрэмжтэй бай.

НУМ 

Өөрийн дуртай, авьяасаа түшсэн зүйлийг хийхэд танд сайхан байхаас гадна олон шинэ санаа ирэх болно. Дэлхийд нэр алдартай хүмүүсийн түүх намтраар хийсэн ном уншиж кино үзэх нь сэтгэлийг сэргээж урам өгөх болно.Өөрийнхөө асуудлыг өөрөө л шийд. Та бага зэрэг гунигтай байдлыг мэдрэхийг хүсвэл сэтгэхүйн уран зохиол унш.

МАТАР 

Гэнэтийн сонин учрал болно. Магад удаан уулзаагүй санаж мөрөөдсөн хүмүүс учирна. Энэ нь танд цагийг сайхан хөгжилтэй өнгөрүүлэх боломж олгоно. Ихэнх хүмүүс энэ өдөр алдар хүндийн оргилд хүрэх эсвэл гэгээрэн ухаарах хүсэл тэмүүлэлтэй байна. Үүнээс болж нийгмийн идэвхтэй үйл ажиллагаатай бүлэгтэй уулзана. Гэсэн ч та өөрийн барьдаг амьдралын зарчмаа өөрчлөх хэрэггүй.

ХУМХ 

Өнөөдөр бүтээлч байдал өндөр байна. Мөн та чөлөөтэй байхыг илүү хүсэх бөгөөд албан ажлаас даалгасан ажил нэг их тааламжтай байхгүй л болов уу. Чухал бичиг баримт дээр гарын үсэг зурах бол хойшлуул. Албан харилцаанд хуурмаг зүйлүүд дүүрэн байх тул сонор сэрэмжтэй байгаарай. Хувиараа бизнес эрхлэгчдийн шинэ санаа ашиг олох магадлал өндөр байна.

ЗАГАС 

Баяртай сэтгэгдэл нь танд эрч хүч өгнө. Баяртай өөдрөг сэтгэлтэй байвал та эсрэг хүйстнийхээ өмнө дур булаам харагдах болно. Өнөөдөр бага зэрэг хөгжин цэнгэж эрх дураар байх нь таныг хүнтэй танилцах боломж гаргана. Ялангуяа ганц бие эрх чөлөөт загасынхан энэ өдөр үдэшлэгт очиж өөрийгөө бусдад нээлттэй байлга. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэр бүлийн харилцаа болон янаг амрагийн адал явдал хооронд үл ойлголцол гарах магадлалтай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө