Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төрийн ордон нурах эрсдэлд ороод байна

  Д.Отгонсүрэн 2019-02-23 5921

Төрийн ордоныг нэмж засвар хийгээд ч нэмэргүй болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Учир барилгын гол тулгуур хана цууралт өгч эхэлжээ. Мөн тааз хананы шавар барьцалдах чадвар муудсан. Хэзээ мөдгүй нурж унахад бэлэн байгааг хэллээ. Энэ нь Төрийн ордонд ажиллаж байгаа  700 гаран жирийн ажилчдаас эхлээд төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа олон хүний хувьд аюултай нөхцөл байдал гэдгийг хэлж байна.

Төрийн ордны таазнаас өмнө нь шавар унаж байсан ч азаар хүн өртөөгүй. Одоо байгаа хананы шаварны 80 орчим хувь нь хананаасаа хөндийрсөн хүчтэй доргилт авахад унаж ирэхэд бэлэн байгаа гэлээ.

Төрийн ордонд монгол төрийн өндөр дээд удирдах албан тушаалтнуудаас эхлээд гадна дотны зочид төлөөлөгчид айлчилж зочилдог. Гэтэл улс эх орны нүүр царай төрийн хамгийн чухал хэрэг явагддаг барилга ийм эрсдэлд байгааг яаралтай анхааралдаа авч орчин үеийн чанар стандартад нийцсэн барилга барих цаг болсныг учирлаж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө