Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож байна

  Г.Бадамлянхуа 2019-03-14 1230

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярт зориулсан өдөрлөгийн үеэр эх орон, газар шороо, ирээдүй хойчийнхоо төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсээр ирсэн баатарлаг дайчдын гавъяаг дуурсгаж, ахмад дайчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлсэн юм. Туурга тусгаар монгол улсын төлөө бүлээн цусаа урсгаж, халуун амиа өгсөн эрэлхэг дайчдын үйл хэргийг үеийн үед санаж явахыг ахмад дайчид захиж байсан юм. Өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд ахмад дайчид, офицер, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд оролцлоо.

Монгол, Оросын дайчин эрс Японы түрэмгийллийн эсрэг байлдсан Халх голын дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Хүн төрөлхтний түүхэнд тод мөр үлдээсэн Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл болох Гончигийн Батмөнх, Цэрэнгийн Чимэдцэрэн нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Ахмад дайчин Г. Батмөнх 97 настай бол ахмад дайчин Ц. Чимэдцэрэн 95 насыг зооглож байна. 15 хан насандаа Халх голын дайнд оролцож явсан Ц. Чимэдцэрэнгийн тухай 93-р сургуулийн сурагч Б. Тэргэл бичжээ. Эх орныхоо төлөө эрэлхэг зоригтой балчир охин Халх голын дайнд оролцож явсан тухай зохион бичлэг шилдгээр тодорчээ.

Ирээдүй хойчдоо үлдээсэн “эх орон- эрх чөлөө” хэмээх эрхэм үнэ бэлгийг хайрлаж явахыг ахмад дайчид захиж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө