Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Улаанбаатар Дарханы зам, Налайхын замыг шинэчлэх ажлууд эхэлнэ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-15 161

Орон нутгийн авто замуудад томоохон бүтээн байгуулалтын ажлууд энэ онд эхэлнэ. Тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км 2 эгнээ бүхий авто зам, Мөн Налайх чиглэлийн замуудыг шинэчлэх ажил 2019 онд эхлэх юм. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай зэрэгцээд чанарын асуудлыг сайтар хангуулна гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд мэдэгдсэн. Нэг борооны дараа хагарч эвдэрдэг асуудлыг шийдэж чанартай автозам тавихад анхаарлаа хандуулна гэсэн юм.

Замын чанар муу, ашиглалтын хугацаа богино байгаа нь тухайн компанитай холбоотой. Мөн техник, технологийн асуудлыг ч ярих ёстой гэдгийг салбарын сайд онцолж байна. Өөрөөр хэлбэл бид гадны улс орнуудад ашиглаж байгаа технологийг цаг алдалгүй ашиглаж нэвтрүүлэх ёстой. Тэгвэл энэ асуудлын хүрээнд өнөөдөр үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Авто замд ашиглагдаж байгаа техник технологийг оруулж ирдэг томоохон компаниуд Авто экспо 2019 үзэсгэлэнд оролцсон юм.

7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнд ОХУ, АНУ, Хятад зэрэг улс орнуудаас төлөөллүүд оролцож байна. Авто зам экспо 2019 үзэсгэлэнг Бадрангуй орших групп энэ жил зохион байгуулж байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө