Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийслэл, дүүргийн хүүхдийн холбооны 2019 анхны нэгдсэн чуулга уулзалт боллоо

  Д.Отгонсүрэн 2019-03-15 311

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэргэдэх Нийслэлийн хүүхдийн холбооноос санаачлан хүүхдийн холбоодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, мэдээлэл хүргэх эвлэлдэн нэгдэх зорилгоор Нийслэл дүүргүүдийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн холбоодын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Тус чуулга уулзалтад Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, 9-н дүүргийн Салбар холбоодын 200 гаруй хүүхдүүд оролцож байгаа бөгөөд чуулганаар

  • Хүүхдийн хөгжил оролцоо, Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар мэдлэг олгох;
  • 9-н дүүргийн салбар холбооны товч танилцуулга, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны танилцуулга хийх;
  • Нийслэлийн хүүхдийн холбооны шинэчилсэн дүрэм журам танилцуулах;
  • Нийслэлийн Хүүхдийн холбооны гишүүдийн үнэмлэх гардуулах ёслол
  • 2019 он Хүүхдийн холбооны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөх хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө