Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ирэх сарын 25-наас Дархан Улаанбаатар чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаана

  М.Ариунжаргал 2019-03-15 331

Өнгөрсөн оны 9-р сард засгийн газрын хуралдаанаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар дархан чиглэлийн авто зам засварын ажлыг хийж дөрвөн эгнээтэй болгохоор шийдсэн. Учир нь Улаанбаатар дархан чиглэлийн замд оргил үедээ өдөрт 12,300 авто машин зорчдогоос гадна өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд осол аваарын тоогоор гуравт эрэмбэлэгджээ.

Тэгвэл тус замын засварын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас эхлүүлэн 12-р сарын сүүл гэхэд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн байна. Тиймээс тус замыг долоон сарын хугацаанд хаахаар болжээ 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавигдах хоёр урсгалт замын нийт урт нь 204,16 км байх юм. Ингэхдээ нэг эгнээ замыг 83,8 сая доллараар барихаар төлөвлөсөн байна. Энэ замыг тавихад 27 ширхэг жижиг объектыг чөлөөлөн холдуулах шаардлагатай болсон байна. Газар чөлөөлөлттэй холбоотой ажлыг эхлүүлсэн гэдгийг албаныхан хэллээ. 

2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох их засварын ажлыг хийх юм байна. Мөн 23 байршилд төмөр бетон гүүр их засварын ажил хийхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар дархан чиглэлийн авто замын ажил дуусах хүртэл түр зам гаргахаар болсон байна. Булган Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлнэ. Мөн том оврын автобуснуудыг вагонд шилжүүлэн зорчигч тээврийн үйлчилгээг хийхээр төлөвлөсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө