Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цагдаагийн албаны машин хүн дайрч, амь насыг нь хохироожээ

  Ч.Доржбат 2019-03-18 1366

Цагдаагийн албаны машин өнөө өглөө зам тээврийн ноцтой осол гаргаж хүний амь нас хохироожээ. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр нийслэлийн цагдаагийн газрын даргын жолооч байсан байна.  Харамсалтай үйл явдалд цагдаагийн байгууллагаас эмгэнэл илэрхийллээ.

Хэрэг явдал өнөө өглөө 07 цагийн орчимд БЗД-ийн нутаг дэвсэгр Дарь-Эхийн замд болжээ. Зам тээврийн ослын улмаас 52 настай иргэн амь намаа алдсан байна. 

Цагдаагийн газрын зүгээс энэ хэргийг удаашруулах асуудал байхгүй гэдгийг хэллээ. Хэргийг одоогоор шалгаж байгаа бөгөөд осол гарсан шалтгааныг тодруулж хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө