Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Шүдээрээ 25 тонн жинтэй техник чирсэн Ц.Гантулга Гиннесийн дээд амжилтыг шинэчлэх мөрөөдөлтэй

  Г.Бадамлянхуа 2019-03-19 1914

Шүдээрээ хүнд жинтэй техник, хэрэгсэл чирдэг өвөрмөц авьяастай энэ залууг Ц. Гантулга гэдэг. Одоогоос хоёр жилийн өмнө 40 бидонтой ус шүдээрээ зууж, зэрэгцээ 2 автобусыг 2 тойрсноор түүний амжилтын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр 1,8 тонн микро автобусыг 80 метр зайд, мөн 45 хүнтэй, ачаатай автобусыг 2 метр зайд, 5 ширхэг ланд 200 маркын автомашин зэргийг шүдээрээ чирсэн байна. Эдгээрээс хамгийн хүнд жинтэй нь 25 тонн байжээ. Ц. Гантулга энэ удаад Тв5 телевизийн байранд ирж, бүх жин нь 3 тонн 358 кг, өөрийн жин нь 1тонн 850 кг ачааны бенз чирж харуулсан юм.

Гантулга 72 кг жинтэй. Тэрбээр шүдээрээ хүнд жингийн техник хэрэгсэл чирэхээс өмнө өөрөөсөө хэд дахин илүү жинтэй эд зүйлсийг үүрч, өргөж явдаг байсан байна. Техник, хэрэгсэл шүдээрээ чирэх үүдэл санааг түүнд найз нь санал болгожээ.

Ц. Гантулга газтай ундаа, элдэв төрлийн чихрээс татгалздаг гэлээ. Багаасаа ааруул, сүү цагаан идээ хэрэглэж заншсан. Энэ нь ч хүнд жингийн эд зүйлс чирэхэд нөлөөлдөг байж болохыг тэрбээр хэлсэн юм.

Тэрбээр амжилтаа ахиулж, гиннесийн рекордыг эвдэж, Монголын нэрийг дэлхийд дуурсгах том мөрөөдөл тээж явна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө