Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эмээлт түүхий эдийн зах дээр 1кг ноолуурын үнэ 120 мянган төгрөгийн үнэтэй байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-19 1107

Бид ноолуур ямар үнэтэй байгааг тодруулахаар Эмээлт түүхийн эдийн захыг зорьсон юм. Энэ жил ноолуурын үнэ харьцангуй өндөр байгаа. 1кг ноолуурыг 120 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутагт 130 мянгад хүрч байна гэдгийг ченжүүд  хэлсэн юм.

Ноолуурын үнэ өндөр байгаа нь сайн талтай ч цаашид энэ үнээ барих нь эргэлзээтэй гэдгийг ченжүүд хэлж байна. Мөн үнэ ямар байхыг Хятад улсын иргэд тогтоодог болоод удаж байгааг ч нуусангүй. Тэдний хэлж байгаагаар Хятад улсын иргэд өндөр үнээр ноолуур худалдан авдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа болидог. Энэ үед малчид ноолуураа худалдах гэхээр бага үнэ санал болгодог гэнэ. Нэг ёсондоо зохиомлоор үнэ буулгадаг байна. Үүнийг олон улсын хэллэгээр Маникуляц гэж нэрлэдэг.

Энэ асуудлыг шийдэх гаргалгаа нь дотоодын компаниуд өөрсдөө мөнгөтэй байж худалдан авалт хийдэг байх. Тэгвэл засгийн газраас дотоодын компаниудыг дэмжиж зээл олгож эхэлсэн.

 Малчдын хөдөлмөрийг зөв үнэлэх, тэдний хүссэн үнээр ноолуурыг худалдан авдаг болгох үүднээс засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үүгээр дуусахгүй. Бас нэгэн гэгээлэг сайхан жишээ бол ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа юм. 2017 оноос эхлэн дуудлага худалдааг зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жил Сүхбаатар аймгийн төвд 3-р сарын 22, 23нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 3-р сарын 24-нд дуудлага худалдааг хийхээр төлөвлөсөн байна. Малчид болон компаниуд хамтдаа оролцож үнээ тогтоох юм. Энэ арга хэмжээг Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ хамтран зохион байгуулдаг. 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө