Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олимпийн гудамжны түр замын хөдөлгөөнийг 03 дугаар сарын 24-ний ням гарагаас эхлэн хаана

  Г.Бадамлянхуа 2019-03-20 360

Түгжрэлийг бууруулах үүднээс Олимпийн гудамжны замыг түр хугацаагаар нээгээд байсан юм. Гүүрэн гарцын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний Олимпийн гудамжийг хаахаар болжээ. Гуравдугаар сарын 25-ны өглөө гэхэд зам хаагдсан байна. Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байхаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

 Өөрөөр хэлбэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн зам /Олимпийн гудамж/-ыг хааж Нарны замаас Олимпийн гудамж, Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх боломжгүй болох юм. Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

Замын цагдаагийн баруун урд уулварын гүүрэн гарцын ажил эхлэхээс өмнө авто зам төмөр замтай огтлолцдог байсан. Үүнээс үүддэг байсан түгжрэлийн асуудал гүүрэн гарц барьснаар шийдэгдэнэ гэлээ. Үндсэн гүүр 477 метр урттай байх юм. Гүүрэн гарц барих ажил 8-р сарын сүүлээр дуусах төлөвтэй байгаа юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө