Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Netflix-ийн шинэ бүтээл: “Bird Box” киноны үргэлжлэл байх болно

  Б.Оюун 2019-03-20 540

Америкийн Netflix кино компани үзэгчдэд хэдийнэ хүрсэн “Bird Box” буюу “Шувууны үүр” киноны үргэлжлэлийг дэлгэцнээ амьдруулахаар болжээ. Зохиолч Жош Малерманы 2012 онд бичсэн зохиол хэдэн жилийн дараа дэлгэцнээ амилж, киноны гол дүрийг Сандра Буллок бүтээн, тэр даруй үзэгчдийг байлдан дагуулсан юм.
Тэгвэл зохиолч Малерман үзэгчдэд хүрч, ихээхэн шуугиан тарьсан киноны зохиолыг үргэлжлүүлэн бичиж, түүнийг нь Netflix дэлгэцнээ амьдруулахаар болжээ.

Зохиолчоос киноны шинэ ангийн талаар хамгийн их асуудаг асуулт нь охин хүү хоёрын хувь заяа цаашид хэрхэх тухай асуулт байгаа гэнэ. Тэгвэл зохиолч киноны үргэлжлэл дээр зөвхөн охин хүү хоёр төдийгүй киноны гол дүр болох Мэлоригийн хувь заяа, хараагүйчүүдийн сургууль дээрх үйл явдал болоод киноны баатруудыг айлгаж байгаа хэн нэгний тухай дэлгэрэнгүй өгүүлэх гэнэ.

“Bird Box” аймшгийн төрлийн кино нь дэлгэцнээ гарсан даруйдаа ихээхэн шуугиан тарьж, #BirdBoxChallenge нэртэй мем үүсэхэд хүргэжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө