Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-03-20 2271

2019/03/21

ХОНЬ 

Өмнөх ажлын шийдээгүй асуудал дахин ил гарч ирэх тул урьдын алхам, шийдвэрүүдээ эргэн нягталж үз. Зарим асуудал өнөөдөр амархан шийдэгдэж нэг мөр дуусгах боломжтой. Бусдад өөрийгөө зөв  илэрхийлж ойлгуулбал санаанд оромгүй газраас ихээхэн дэмждэг туслалцаа ирнэ. Нөхцөл байдлыг зөв үнэлж чадсан хүмүүс эргэн тойрондоо үүсэх эмх замбараагүй гаднын нөлөөг эвтэйхэн зохицуулах чадвартай байхыг од эрхэс анхааруулж байна.

ҮХЭР 

Өвөрмөц санаануудаа дотнын харилцаандаа ашигла. Яагаад холливуудын кинонд гардаг шиг үйл явдлыг өөрийн цар хүрээнд зохион байгуулж болохгүй гэж. Хайртай хүмүүстэйгээ хамт байж эртний уламжлалт зүйлсүүдээ дахин хийж эхэл. Өнөөдөр бусдын буруу зөвийг тогтоох үйл ажиллагаанд санамсаргүй татагдан орж мэднэ. Шийдвэр гаргах, хариуцлага тооцох зэрэгт таагүй. Эвгүй байдалд орж байснаас хийх гэж буй зүйлээ түр хойшлуулах нь зүйтэй болов уу.

ИХЭР 

Өнөөдөр хайр дурлалын харилцаанд эерэг өдөр болно. Та ажил хэргээ эрч хүчтэй эхлүүлээрэй. Та ханьдаа бүрэн дүүрэн итгэж болно.  Сайн мэдэхгүй ажил төрлөө ойрын найздаа итгэж даалгахад алдах зүйлгүй. Харин энэ өдөр сэтгэл хөдлөлдөө автах учраас алдаа гаргаж болно. Гаргасан алдаандаа уучлал гуйхад бэлэн бай. Ганц бие эсвэл гэрлэхээр шийдээд байгаа хүмүүс гэнэтийн мэдээ сонсоно. Энэ нь танд таатайгаар нөлөөлөх магадлал өндөр байна.

МЭЛХИЙ 

Энэ өдөр шинэ мэдлэг олж авахад сайн. Хашир туршлагатай хүмүүсээс туршлага хуримтлуулах нь танд их үр өгөөж өгнө. Асуудлыг хэрхэн зохион байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тул ямар боломжуудыг ашиглаж болох талаар сайн бод. Од эрхэс шинэ танилтай болохыг хүсч байвал олон хүн оролцох уулзалт үдэшлэгт харилцаагаа нээлттэй байлгахыг зөвлөж байна.

АРСЛАН 

Та санхүүгийн асуудалдаа илүү анхаарал тавь. Гаднын өөрчлөлт нөлөөг соргог ажиглаж, сонор сэрэмжтэй байгаарай. Өөрийнхөө хорт зуршлуудаасаа сал. Үүний тулд  өөрийн сэтгэлзүйг энэ өөрчлөлтийг хийхэд бэлд. Танаас багагүй хүч чармайлт гарна гэдгийг ухаар. Хийж чадвал таны бие махбод бүрэн өөрчлөгдөн шинэчлэгдэх боломж байна.

ОХИН 

Од эрхсийн зүгээс таны хамтын ажиллагаанд нөлөө үзүүлнэ. Таны юу авах нь чухал бус бусдад юу өгөх нь өгөөжтэй гэдгийг сана. Дэмий санаа зовохоос илүү та хамтрагч нартаа өөрийн боломжоор чин сэтгэлээсээ туслах нь чухал. Бусдын хэрэгцээг эхэлж хангаж өгч байж энэ нөлөөллөөс ашиг тус хүртэж чадна. Амьдралын зарчмаа зөв болгоход анхаарал  хандуулснаар таны мэдлэг болон сэтгэлгээний цар хүрээ ч нэмэгдэх болно.

ЖИНЛҮҮР 

Идэвхтэй хандлагаа сэргээж өөртөө итгэх итгэлээ олж авах өдөр. Хайр сэтгэлийн үйл явдал таны санаснаар өрнөхгүй байсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Од эрхэс таныг санхүүтэй холбоотой асуудлаа шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс буруу санаатай хүнд хууртах магадлалтай тул хэт романтик харилцаанд ач холбогдол өгөх шаардлагагүй бололтой.

ХИЛЭНЦ 

Та гадаад худалдаа эрхэлдэг бол хатуу шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь урт хугацаанд үргэлжлэх ч магад. Сэтгэлээ засах гэж мөрийтэй тоглоом болон согтууруулах ундаа сонирхох хэрэггүй. Өнөөдөр таны баяжих гэсэн санаа биелэхгүй мэт санагдана. Бууж өгөлгүй шинэ санаа бодолд уйгагүй эрэл хайгуул хий. Урьдын амьдарч байсан хэв маягаа өөрчлөх зоригтой бас төлөвлөгөөтэй бол. Түргэн баяжих гэж яарах хэрэггүй.

НУМ 

Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө сайн хандлагатай байх тул та эрч хүчээр дүүрэн, ажил тань бүтэмжтэй байх болно. Таны ажил төрөлд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд та ажилдаа амжилт гаргахаас гадна нэр хүнд тань өснө. Өөртөө болон өөрийн үзэл бодолдоо итгэлтэй бай.

МАТАР 

Од гарагийн холимог хандлага таныг төөрөгдүүлэх өдөр. Хэрэв энэ өдөр та аялал эсвэл холын замд гарахаар төлөвлөсөн байсан бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах юм уу эсвэл осолд орох эрсдэл өндөртэй байна. Зүүд зөнтэй байна. Холын уулс болон сэмжин үүлсийн нүүдэл  зүүдэлбэл ажил хэрэг бүтэмж муутай байна.

ХУМХ 

Та хэрэгжүүлж буй төслөө амжилтад хүргэх шинэ санаа, гаргалаа бодож олоход од эрхэс тусална. Өрсөлдөгч нартайгаа ширүүн аргаар тулалдахаас илүү ухаалаг урхи хэрэглэх нь мэргэн санаа байх болно. Гэхдээ алс ирээдүйгээ томоор харж өрсөлдөгчөө ч хүндэлж хамтран хөгжих замыг сонго. Хэрэв та ашигтай худалдан авалт борлуулалт хийх боломж олдвол хуулийг зохих ёсоор хүндэл.

ЗАГАС 

Энэ өдөр өмнө нь хэцүү байсан асуудлыг амжилттай шийднэ. Гэхдээ түүнийг та л бэрхшээлтэй болгож хойшлуулж байсан байж магад. Хувийн амьдралд зарим өөрчлөлтүүд гарна. Гэрлэж амжаагүй байсан хүмүүсийн сонгосон хүн гэр бүлийнхэнтэй тань тааламжтай харилцаа үүсгэх боломж олдож байна. Муудалцаад байсан найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохын тулд бүхнийг хийх хэрэгтэй болно. Ганц бие явсан загасууд сэтгэлд тохирох хосоо олно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө