Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Талын түрлэг” бүлгэмээс Монголын шилдэг нийтлэлийн 99 дүгээр ботийг эрхлэн гаргалаа

  Г.Бадамлянхуа 2019-03-23 497

 “Монголын шилдэг нийтлэл” түүврийн  99-р ботид “Талын түрлэг” бүлгэмийн 40 гаруй уран бүтээлчийн 80 орчим шилдэг нийтлэл багтжээ. Оюутны танхимаас сэтгүүлзүй хэмээх их айлд хөл тавьсан шинэ, залуу сэтгүүлчдээс эхлээд нэр цуутай нийтлэлч, сэтгүүлч, зохиолчдын бүтээлүүд энд сорчлогджээ. Цаг үе, нийгмийн амьдрал, улс төр, эдийн засгийн байдал, нутаг орон, хүн зоны амьдрал ахуйг тусгасан нийтлэл, дурсамж эссе, аян замын тэмдэглэл, хөрөг нийтлэл гээд сэтгүүл зүйн бүх л төрөл, жанраар туурвисан бүтээлүүдийг нэг дор багтаажээ.

“Шилдэг нийтлэл” түүврийн 99-р ботид заларсан нийтлэл, ярилцлагууд бүгд цагийн шалгуурыг даахуйц цараатай бүтээлүүд байгааг ахмад сэтгүүлчид онцолж байсан юм.

Тал нутгийн уран бүтээлчид гаргасан 99-р боть хагас жилийн хугацаанд бий болж, уншигч таны гарт очиход бэлэн болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө