Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-03-25 769

2019/03/25

ХОНЬ 

Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл санаанд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Энэ нь таны эргэн тойрны хүмүүст ойлгомжгүй санагдана. Өнөөдөр тулгарах асуудлыг хэт сэтгэл хөдлөл талаас нь авч үзвэл дутуу дулимаг шийдвэр буруу дүгнэлт гаргах хандлагатай байна. Оюутан болон суралцагч хониныхон аливаа дүгнүүлэх үйл ажиллагаандаа тун анхааралтай ханд.

ҮХЭР 

Өөрийн гэр бүлдээ ихэнх цагаа зориулна. Өмнө байснаасаа илүү энэрэнгүй хүн байх шаардлага гарч болох юм. Дотроо давчидсан ч гаднаа инээмсэглэл тодруулах аргыг хэрэглэ. Өнөөдөр од эрхсийн нөлөө таны ойр дотнынхонд анхаарлаа хандуулж байна. Гэр бүлийн харилцаагаа сайжруулах нь гол асуудал байх болно. Энэ асуудлыг өөрсдийн хүчээр л шийд.

ИХЭР 

Бодлоготой байж эрч хүчээ гамна. Бусдад өөрийн асуудал, төлөвлөгөөг зэргийг мэдэгдэх хэрэггүй. Ажилд үүсч болзошгүй саад бэрхшээлийг та сайн мэдэхгүй байж болох ч түүнтэй нүүр тулах сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Итгэл хүлээлгэсэн хүний сэтгэлийг уландаа гишгэсэн үйлдэл нь хожим танд ихээхэн гарз авчрахын анхаар. Бизнес эрхлэгч ихрүүд зарим дарамт шахалтаас болж өр зээл тавих нь тийм ч сайхан санаа биш. 

МЭЛХИЙ 

Танд өнөөдөр ажил болон гэр бүлийн дарамтаас болоод хавханд орсон мэт мэдрэмж төрнө. Эсвэл та эсрэгээрээ тун ч эрэлт хэрэгцээтэй хүн байж болно шүү дээ. Яг одоо та эерэг сэтгэлгээг өөртөө төвлөрүүлбэл амжилтад хүрэх болно. Ажилдаа төвлөрөхөд тохиромжтой үе. Од эрхсийн нөлөөгөөр хувийн харилцаа гэр бүлийн зүгээс тааламжгүй байдал үүсч таныг ядраах магадлалтай. Зарим шаардлагагүй зүйлд зоригтой үгүй гэж хэл. Цаг алдалгүй чухал ажлаа анхааралтай хийхийг хичээ.

АРСЛАН 

Бусдын нөлөө, хуурамч зөвлөгөө, хийсвэр дүгнэлтээс болж ажлын уулзалт, хэлэлцээрийн үр дүн муугаар эргэж магад. Шийдэгдээгүй асуудлууд гарч ирснээр ажил хэрэг хүндрэлтэй явагдана. Өнөөдөр хүнд хэцүү ажил барьж авалгүй хувийн амьдрал, дотоод асуудлаар хөөцөлдөх нь дээр гэж од эрхэс зөвлөж байна.

ОХИН 

Их ажилтай байгаа ч хаврын улиралд эрүүл мэндээ бодож ачааллаа багасган, хоолны зөв дэглэм барих нь эрч хүчийг тань аврах болно. Өнөөдөр аливааг хийхдээ өөрт төрж буй гаднын сөрөг нөлөөллийг тооцож хянаарай. Гаргасан шийдвэртээ эргээд харамсахгүйн тулд сэтгэл хөдлөлөө барь.

ЖИНЛҮҮР 

Энэ өдөр тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд амаргүй боловч сарын эцэс рүү дуусаагүй төсөл үлдээх нь тийм ч таатай үр дүнд хүргэхгүй тул хичээн ажиллах нь зүйтэй. Амралтаа авч аялал зугаалга болон холын замд гарах гэж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна. Од эрхсийн байрлал таныг анхаарал болгоомжтой байж үнэтэй худалдан авалт болон их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлохыг зөвлөж байна.

ХИЛЭНЦ 

Та өөрийнхөө хийж байгаа зүйлдээ итгэх нь амжилтын хамгийн эхний дүрэм гэдгийг үргэлж санаж яваарай. Хийж байгаа зүйлдээ дурлан тэмүүлэх нь таныг амжилт өөд дагуулах болно. Өнөөдөр та шударга байж чадах юм бол асуудлыг хэрхэн зохицуулж чадаж байгаагаа хараад гайхах болно. Мөнгө болон хайр дурлалын асуудал тийм ч саадгүй байхгүй. Та аливаа үйл хөдлөл хийхээсээ өмнө л бүтэлгүй болсон ч сэтгэл санаагаар бэлэн байхад бэлтгэлтэй бай.

НУМ 

Ажил хэрэгтээ анхаарал тавьж, санхүү болон албан байр сууриа сайжруулахыг хичээ. Таны ажлын байдал ялангуяа тушаал дэвших асуудал нэлээд бэрхшээлтэй байна. Улс төрийн байр суурьтай холбоотой асуудалд эрсдэл гаргах нь үр дүнтэй. Хөрөнгө мөнгөндөө эрдсэн хүмүүстэй харилцахаас зайлсхий.

МАТАР 

Өнөөдөр та асуудалтай тулгарсан ч даван туулах сэтгэлийн хаттай байх бололтой. Ажлын хамтрагч нар таны урмыг хугалах магадлалтай байна. Ажлын байран дахь нөхцөл байдлаа сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ. Мөн хувийн харилцаанд ч багагүй анхаарал халамж хэрэгтэй цаг үе. Хэрвээ хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж чадвал зөрчилтэй асуудлыг маш амархан даван туулах болно.

ХУМХ 

Ирээдүйн зорилгоосоо өдөр тутмын аар саар хүндрэлээс болж хазайх хэрэггүй. Өнөөдөр таны гаргасан шийдвэр хүсэл зорилготой таарч байгаа эсэхийг сайн шалга. Саад бэрхшээлийг та өөрөө өөртөө бий болгох нь олон болсноо олж хар. Та уулзаагүй удсан найздаа зочилж очоорой. Тэр танд сэтгэлийн сайхан баяр баяслыг өгөх болно.

ЗАГАС 

Ажил хэргийн асуудалд хэтэрхий итгэмтгий, гэнэн хандсанаас болж алдаа гарган зорьсондоо хүрэхэд саад болно. Тааралдсан хүн бүртэй болгоомжтой харьцаж, танихгүй хүний үгэнд орохгүй бай. Эрсдэлтэй ажиллагаанаас татгалзаж итгэлтэй найзтайгаа л харьцах нь таагүй хандлагыг таслах үндэс болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө