Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч.Жаргалбаатар: Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал Австри улс руу мөнгө шилжүүлж орон сууц худалдаж авсан байж болзошгүй

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-25 967

Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой 3 багц асуудлыг шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдэгдсэн. Үүний нэг нь Австри улсруу их хэмжээний мөнгө гаргаж орон сууц худалдан авсан тухай юм. АТГ-аас тус улсад бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй.

Гэхдээ НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон учир тус улстай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломж байгаа. Тиймээс АТГ-аас хүсэлтээ илгээж тодорхой мэдээллийг авсан байна.

АТГ-аас шалгаж байгаа бас нэг асуудал бол эрх мэдлээ урвуулан ашиглаж арилжааны банкуудад бага хүүтэй зээл олгосон тухай. Эдгээр асуудлуудыг шалгаж байна. Энэ оны 2 дугаар улиралд багтаан хэргийг шийдвэрлэх боломж байна гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө