Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуурын үнийг 133-138 мянган төгрөг болгон тогтоолоо

  Т.Бадамханд 2019-03-25 370

Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын үнэ тогтоох дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдааг Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохион байгуулсан юм. Дуудлага худалдааны гол зорилго нь малчдын худалдаж буй ноолуурыг ченжүүд өөрсдийн үнийг хэлж авдаг байдлыг арилгаж бирж үнээ тогтоосноор ченжүүд тус тогтоосон үнээр авдаг болгох юм. Ингээд Сүхбаатар аймагт явагдсан ноолуурын дуудлага худалдаагаар 127-128 мянган төгрөгийн өртөгтэй байсан нэг кг ноолуур 133 мянган төгрөгт хүрсэн юм. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохиогдсон дуудлага худалдаагаар ноолуур 138400 төгрөгт хүрч Биндэр сумаас оролцсон малчин Д.Хувьтай өөрийн 60 гаруй кг ноолуурыг эцсийн хэрэглэгчид борлуулж чадсан юм.

Дуудлага худалдааны үеэр ноолуурын ченжүүд ирж ноолуурын үнийг авдаг үнээс нь өндрөөр тогтоосонд бухимдах зарим нь байсан юм. Харин малчдын хувьд Хөдөө аж ахуйн биржээс зохион явуулах болсон дуудлага худалдааг дэмжиж байх, түүнд идэвхитэй оролцох шаардлага харагдаж байлаа.

Тухайн дуудлага худалдаагаар тогтоосон үнээр ноолуураа худалдан борлуулах ёстой ч ченжүүд малчдад бодит үнэ биш, ийм үнээр худалдаж авахгүй гэх зэргээр ятгаж байсан юм. Малчдын хувьд ноолуураа зах зээлийн үнээс гурваас дөрвөн мянган төгрөг нэмэгдүүлж арилжсан нь ашигтай байна гэж байлаа. 

Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна. Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир салбарын яам энэ чиглэлд анхаарч  ХХААХҮЯ, ХААБирж хамтран орон нутагт ноолуурын дуудлага худалдааг ийнхүү зохион байгууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө