Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ

  Т.Бадамханд 2019-03-26 1214

Татварын багц хуулинд гарсан гол гол өөрчлөлтөнд Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх юм байна. Мөн амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. 

Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулинд зааж өгсөн байна.

Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлнө. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон байна. Харин татварын байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байцаагчийн гаргасан акт нь эрхзүйн зөрчилтэй, татвар төлөгчийн мэдээллийн нууцыг задруулсан, албан тушаалаа хэтрүүлсэн бол төрийн албанд 10 хүртэлх жил ажиллах эрхгүй байхаар тусгасан. Ямар нэг хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай албан хаагч төлөх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө