Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хуулийн шинэчлэл шаардлагатай байна

  Т.Бадамханд 2019-03-26 595

Орон сууцны контор, сөх гээд хоёр байгууллага оршин суугчдаас мөнгө татдаг. Харин юунд зарцуулдаг, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хийсэн ажил нь ил биш гээд шүүмжлэл дагуулдаг юм. Тэгвэл орон сууцны конторууд дотоод асуудлаа хэлэлцэхээр зөвлөлдөж эхэллээ. 

Орон сууц нийтийн аж ахуйн салбар цаашид хийх ажлаа төлөвлөх, тулгамдсан асуудлаа хөндөж ярилцах салбарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр орон сууц нийтийн аж ахуйн салбарын 150 гаруй ажилтан, мэргэжилтэн оролцож өөрсдийн санаа бодлыг илэрхийллээ.

Тэдний хэлж байгаагаар Орон сууц, нийтийн аж ахуйн салбар нь жилийн жилд алдагдалтай ажилладаг, хөрөнгө оруулалт хомс, мэргэжлийн боловсон хүчний хомсдолтой, усны тариф хэт бага үнэтэй зэрэг олон тулгамдсан асуудал байгааг учирлаж байна.

Орон сууцны тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулж явсаар ирсэн байна. харин өнөөгийн нөхцөл байдлыг дагаад хуулинд нэмэлт өөрчлөлт бус шинэчлэн сайжруулах шаардлага байгаа учраас хуулийн хэлэлцүүлгийг зөвлөгөөний үеэр хийсэн байна. Мөн хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн байна. цаашид дуудлага мэдээллийн төвийг нэгтгэн цогц байдлаар ажиллуулах зорилго тавьжээ.

ОСНААУГ нь 6 дүүргийн 1643 орон сууцны байрны 95 мянга гаруй өрх, 290 орчим мянган оршин суугчид халуун хүйтэн ус түгээх, сантехникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажилладаг байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө