Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар эрүүдэн шүүж байгаа бичлэгийг хэсэгчлэн нууцаас гаргасан

  М.Ариунжаргал 2019-03-26 1583

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял авсан гурван хүнд хүчээр хэрэг үүрүүлэхийн тулд маш хэрцгий аргаар эрүүдэн шүүж, яргалсан хэмээн хууль зүй дотоод хэргийн сайд мэдээллэсэн. Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэнэ хэмээн УИХ дахь МАН ын бүлэг үзсэн.

Тэгвэл өнөөдөр засгийн газар ээлжит бусаар хуралдаж тус бичлэгийн зарим хэсгийг нууцаас гаргасан байна. Маш урт бичлэг байгаа, мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой зарим хэсгийг нууцаас гаргах боломжгүй тул хэсэгчлэн нууцаас гаргасан хэмээн ЗГХЭГ- ын дарга хэллээ.

Эх сурвалжуудын мэдээллэж байгаар тус бичлэгт Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарын дээрээс ялгадас асгах, шөнийн цагаар Чимгээгийн өрөөнд шоронгийн нүцгэн хоригдлууд оруулан дарамтлах зэрэг хүний эрхийг дээдлэсэн ардчилсан нийгэмд байж болохгүй эрүүдэн шүүж байгаа үйлдлүүд байсныг хэлж байна. Энэ мэт хэргээс үүдэж хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ ийн захирамжаар чөлөөлдөг байж хуулийн төслийг ерөнхийлөгч өргөн барьсан хэмээн тэрээр онцоллоо. Өнөөгийн нөхцөлд шүүх, прокурорын удирдлагуудаас эхлээд эрх мэдэл бүхий 40 орчим хүн Ц.Элбэгдоржийн үед томилогдож хуулийн байгууллагыг завхруулах ажлыг хийж байна хэмээн ЗГХЭГ ын дараг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө