Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нөөцийн мах худалдаанд гарлаа

  Б.Уянга 2019-04-15 1465

Энэ жилийн нөөцийн махны хэмжээ буурсан ч чанар өнгө үзэмж сайжирчээ.  Тэнгэр бөөний худалдааны төвд худалдаалж байгаа нөөцийн махны хувьд гялгар уутаар вакумдсан ариун цэврийн шаардлага хангасан өнгө үзэмжтэй байлаа.  Үнийн хувьд ястай үхрийн мах 7200, хонь 6000, ямааны ястай мах 5500 төгрөг байлаа.

 Засгийн газраас махны үнийг тогтворжуулах, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн 6 дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдан борлуулна.   Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөнө гэж байлаа.

 Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус доогуур борлуулж байгаа гэлээ.  Өнгөрсөн жил 12 тонн нөөцийн мах худалдаанд гарсан. Энэ жил 4 тонныг худалдаанд гаргаж байгаа нь иргэдийн худалдан авалттай холбоотой гаргасан хэмжээ гэж ХХААХҮЯ-аас тайлбарлаж байлаа.

Uyanga Batbayar-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө