Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Санамсаргүй гал алдсан иргэн аж ахуйн нэгжийг 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

  Т.Бадамханд 2019-04-15 661

Нийт нутгаар хуурайшилт маш их байна. Ердөө цог үсрэхэд л түймэр дэгдэх өндөр эрсдэл байгааг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд нийслэлд хоёр ч томоохон түймэр гарлаа. Гоодойн амны зусланд шар өвс шатаасны улмаас түймэр дэгдсэн бол богины аманд гагнуурын очноос үүдэлтэй гал алджээ. Болгоомжгүй байдлаас үүдэн гал алдаж их хэмжээний хохирол учруулбал хуулийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг аврагчид анхаарууллаа. 

 Гоодойн аманд гарсан түймэр 15 орчим га газрыг хамрахдаа иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Түймрийн уршгаар 12 байшин 2 гэр шатсан гэх мэдээллийг НОБГ-аас мэдээллээ. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай энэ үед ил гал гаргахгүй байхыг өдөр тутам сануулж сэрэмжлүүлж байгаа ч иргэд өнжмөл өвч шатаах нэрийдлээр гал алдах тохиолдол их байна. Амралтын өдөр Гоодойн ам, Богины ам, Зүүн салаа гурван хэсэгт түймэр гарсан ч Богины болон Гоодойн аманд гарсан түймэр хохирол ихтэй байсныг албаны хүн хэлж байна.

Өнөөдөр 12 цагийн үед Шадивланд шар өвс шатаасны улмаас гал алдаж 6 байшин шатаж, 5 байшин хайрагдсан байна. түймэр гарах үед гал унтраах 10 дугаар ангийн эргүүл ажиллаж байсан учраас галыг түргэн хугацаанд тархалтыг зогсоожээ. Түймрийг бүрэн унтраахад нийслэлийн гал унтраах зургаан ангийн албан хаагчид ажилласан байна. Шар өвс шатаасны улмаас гал гарсан гэж албаныхан урьдчилсан байдлаар тогтоожээ. Санамсар болгоомжгүйгээс гал алдсан тохиолдолд аж ахуйн нэгжийг 3000 нэгж буюу 3 сая төгрөгөөр, иргэнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөгөөр торгодог хуулийн заалттай. Тиймээс иргэн аж нэгж бүр галын аюулгүй байдлыг хангах, хуурайшилтын үе дуустал ой хээрийн бүсэд аялаж зугаалахгүй байх, хүн нэг бүр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг онцгой байдлын алба хаагчид сануулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө