Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

13 давхраас унаж амиа алдсан охины хэрэгт түүний найз залууг шалгаж байна

  Б.Уянга 2019-04-15 4447

Уг хэрэг энэ сарын 9-10нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Мандала хотхоны 320-р байрны 5-р орцонд гарчээ. Шөнийн 1 цаг 30 минутын үед тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст дуудлага ирсэн байна.  Хохирогч 22 настай. Түүний хамтран амьдрагч, найз залуу 25 настай Б-г холбогдуулан шалгаж байгаа юм. Хэргийн газар очиход тус хотхоны харуул тухайн өдөр гражд машин шалгаж байсан учраас хэргийн талаар нарийн ширийн зүйлс мэдэхгүй гэж байлаа. Байрны урд талын хэсгийг элсээр цэвэрлэж янзалсан байдалтай байна.  Ашиглалтад ороод жил гаруй болж байгаа хотхонд хосууд хэзээнээс амьдарч эхэлснийг хэлж мэдэхгүй гэж байлаа. Харин цагдаагийн байгууллагаас хэрэг гарах үед архи согтруулах ундаа хэрэглэсэн эсэх болон бусад зүйлсийг мөрдөн байцаалтын явц, задлан шинжилгээний дараа тодорхой болгоно гэж мэдэгдлээ.

Хэрэг гарах үед хосууд маргалдсаны улмаас хохирогчийг 13 давхраас түлхсэн авч шидсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Хэрэгт холбогдуулан талийгаачийн найз охин хохирогчийг удаа дараа зодуулдаг дарамттай байсан тухай нүүрномдоо бичсэн ч мөрдөн байцаалтын явцад саад учруулна гэж үзсэн учраас устгажээ. Сэжигтний найз ч мөн хэргийг хуулийн байгууллага тогтоотол янз бүрээр дүгнэлт хийхгүй байхыг хүссэн зүйлс бичсэн байлаа.  Энэ хэрэгтэй тун төстэй хэрэг өнгөрсөн оны 10 сард гарсан. Загвар өмсөгч талийгаач Чамин-эрдэнэ мөн 11 давхраас унаж амиа алдсан. Энэ хэргийн хуулийн байгууллага шалгаад хаасан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө