Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-04-19 3649

2019/04/20

ХОНЬ 

Ялих шалихгүй саад тотгор таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Иймд өөрийн холын зорилгыг зөв тодорхойлж, хар муу энергитэй хүмүүсээс хурдан холдох сэтгэлийн хат хэрэгтэй. Хувийн нэр хүнд олох тэмүүлэл болон хамгийн шилдэг нь байх гэсэн бардамнал хол явахгүй бололтой. Ойр дотнын хүмүүстэйгээ муудах, сэтгэл тавгүйтэх байдал үүсч магад. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөдтэйгөө харьцах харьцааг муутгана.

ҮХЭР 

Сэтгэл зүйн байдал дэгэн догон байна. Эрч хүч жаахан сулрах хандлагатай байна. Амралтын өдрөө дасгал хөдөлгөөн хийж дэвхитэй өнгөрүүл. Амьдралдаа олж авахыг хүссэн зүйлсээ багаас нь эхлэн хангаж болно. Өөрийнхөө сонирхлын хүрээнд хамаарах сургалт уулзалтанд хамрагд. Олон хүнтэй санал бодол солилцож илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж ав.

ИХЭР 

Идэвхтэй бүтээлч хандлага энэ өдрийн өнгийг тань тод томруун болгоно. Төлөвлөгөөт уулзалт, харилцаа холбоо бүтэмжтэй байж цаашдын ажил хэргийн ахиц, албан тушаалын байр суурь, санхүүгийн амжилтад сайн суурь болно. Танаас од эрхэс  зоримог санал санаачилга шаардаж байна. Мөн од эрхэс уран бүтээлийн ажлыг ивээлдээ авсан байна. Танд онгод хийморь болон зөн совин өндөр байна.

МЭЛХИЙ 

Од эрхэс таныг өнөөдөр маш хянамгай байхыг сануулж байна. Хол замд удаан жолоо барих хэрэггүй. Эрсдэлтэй зүйлд өөрийгөө сорих нь аюултай.  Хүнд  нөхцөлд ажиллахаас зайлсхий. Хэрвээ танд тийм төрлийн санал ирвэл эелдгээр татгалзаж хойшлуул. Бизнесмэнүүд санхүүгийн хохиролд орох магадлалтай байна.

АРСЛАН 

Танд шинэ албан тушаал санал болгож магадгүй байна. Бодолгүйгээр шууд зөвшөөр. Удахгүй таны амьдрал ахуйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байна. Та эрсдэлээс айлгүй зугталгүй бүгдийг барьж үзэн тооцоол. таны нууц айдас болгоомжлол биеллээ олсон ч зоригтойгоор урагшил.

ОХИН 

Түр зуурын зарим саад бэрхшээлд сөхрөлгүй амьдралаа ердийн горимоор үргэлжлүүл. Аливаа асуудлыг шийдэхэд сайн боловч харилцан ойлголцох нөхцөл тааруу байна. Иймээс шийдэлд хүрэх гэж бүү яар. Эргэн тойрныхоо хүмүүсийг ч бүү яаруул. Шийдвэрээ сайн бодож байж гаргавал хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр таны амьдралд хайртай хүмүүс тань чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэд олон асуудлуудыг шийдвэрлэхэд танд туслана. Магадгүй урьд нь та тэдний нөлөөг дутуу үнэлдэг байсан бол уучлал гуй. Та зөвхөн захирагч биш сонсогч байхын давуу талыг олж харна.

ХИЛЭНЦ 

Ажил төрөлд хэт шамдахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндээ анхаарч сайн амрахыг хичээ. Өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэй гарах боломжийг олгоно. Харин яаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах нь хортойг анхаар.

НУМ 

Энэ өдрийн эхний хагас танд таатай байна. Хэрвээ та халуун дулаан сэтгэлээр бусдад эелдэг хандвал энэ амралтын өдөр сайхан байна. Бие махбод тань зүгээр гэж байгаа ч эрүүл мэнддээ анхаар. Та магадгүй зөвхөн гадна шинж тэмдэгт анхаарлаа хандуулсан бололтой. Өнөөдөр таны дотоод зөн юу хийх ёстойг хэлж өгнө. Юуны өмнө эрүүл амьдралын хэв загварыг сонго.

МАТАР 

Ихэнх матрынхан сайн ажиллах хүсэлтэй байна. Ажил хэргийн өмнөх аливаа саад бэрхшээл арилна. Мөн удаан хугацааны турш хийгдсэн төсөл танд үр дүнгээ авчирна. Хувийн харилцаатай холбоотой асуудлууд хурдан шийдэгдэнэ. Мөнгөний боломж гарч ирснээр хойшлуулаад байсан чухал худалдан авалтаа хийж магад. Гэхдээ та өнөөдөр буруу сонголт хийх магадлал өндөр байгаа тул ганцаар шийдвэр гаргах хэрэггүй.

ХУМХ 

Гараг эрхсийн тохиол таныг сэргэлэн цовоо байлгаж, энэ байдал бүтэн өдөржин үргэлжлэх болно. Энэ нөлөөллийг өөрийн биедээ анхаарлаа хандуулж, эрүүл саруул байхад зориул. Та хэрэглэх хоол хүнснийхээ нэр төрлийг сайжруулж далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэ. Гэр бүлдээ чөлөөт цагаа зориулж байгаа хумхынхан хайр талархал хангалттай  хүлээн авна.

ЗАГАС 

Холоос авсан мэдээллийг ашиглахад таатай өдөр. Мэдээллийн нууцыг үр ашигтай үед нь задалснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Хүмүүстэй бага зэрэг ихэмсэг харьцах нь буруу ойлголт төрүүлнэ. Мөн өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүмүүст хэт бөхөлзөх ч таны талаар таагүй ойлголт түгээх болно. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй, дундыг барих зарчим яг танд тохирно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө