Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Богд уулын Хийморийн овоо орчимд гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

  Д.Отгонсүрэн 2019-04-19 247

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өдрийн 15:17 цагт Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14, 18 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги-105-ын нийт 30 гаруй алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.

Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө