Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Та хүчирхийлэлд өртөж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

  Д.Отгонсүрэн 2019-04-20 1073

                                                                                                         /Зөвлөмжийг орчуулан хүргэсэн Anu Bazarragchaa /
ТА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГАА ЭСЭХЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Сэтгэлзүйн хувьд:
- Та хамтрагчаасаа айдаг
- Зарим нэг зүйлсийн талаар хамтрагчтайгаа ярьдаггүй (уурлуулчихна гэсэн айдастай)

- Хамтрагчийнхаа хүссэн зүйлсийг хийж чадахгүй байгаа мэдрэмж төрдөг
- “Би зодуулж, цохиулж, дорд үзэгдэх ёстой” гэсэн бодол төрдөг
- Таны буруугаас бүх зүйл асуудал болоод байгаа мэт санагддаг
- Сэтгэл зүйн хувьд юу ч мэдрэхээ больдог

Хамтран амьдрагчийн тань зан төрх:
- Тантай хүндэтгэлтэй харьцдаггүй(Доромжлох, хашхирах,  дорд үзэх)
- Шүүмжлэлтэй ханддаг
- Гэр бүлийнхнээсээ муухай ааштай үеийг нь харуулахгүй байхыг хичээдэг
- Гаргасан амжилтыг тань үнэлдэггүй
- Дарамталсан харьцаагаа зөвтгөдөг
- Бие хүн гэдгээр тань бус, секс тоглоом шиг харьцдаг
Хамтран амьдрагч тань танийг дараах байдлаар доромжилдог уу?
- Гэнэт, маш хэрцгийгээр уурладаг
- Зодож цохидог, амь насанд тань заналхийлдэг
- Хүүхдийг тань булааж авах зэргээр сүрдүүлдэг
- Орхиод явчих юм бол амиа хорлоно гэж заналхийлдэг
- Бэлгийн харилцаанд хүчээр оруулдаг
- Эд хөрөнгөнд тань зөвшөөрөлгүй ханддаг
Хамтран амьдрагч тань хардалтаа дараах байдлаар үзүүлдэг үү?
- Маш их харддаг
- Хийсэн үйлдэл бүрийг тань хянадаг
- Найз нөхөд, гэр бүлээс тань “булааж” авч явдаг
- Мөнгө, утас, машин зэрэг эд хөрөнгө, харилцаа холбооны хэрэгслийг тань хурааж авдаг, хэрэглүүлдэггүй
- Байн байн шалгаадаг... 

Хэрвээ та ийм зүйлсийг мэдэрч байгаа бол өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсээрэй. 
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө