Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн улс орнууд харууслаа илэрхийллээ

  Б.Оюун 2019-04-22 370

Дэлхийн улс орнууд Шри Ланкад болсон балмад халдлага дайралтад харамсан гашуудаж байгаагаа илэрхийлж байна. Шри Ланкад ар араасаа болсон халдлагын дараа БНЭУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд, түүнчлэн Австралийн засгийн газрын тэргүүн хамгийн түрүүнд харууслаа илэрхийлэн, Шри Ланкийн ард түмэнд учирсан гарз хохиролыг хуваалцан, аливаа хүчирхийллийг зэмлэн буруутгаж байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Шри Ланкийн ерөнхийлөгчид цахилгаан утас илгээж, Шри Ланкийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, ОХУ үргэлж Шри Ланкийн ард түмний үнэнч хамтрагч байхаа мэдэгдэн, энгийн номхон иргэдийн эсрэг балмад халдлага үйлдсэн эздийг олж тогтоон, хатуу хариуцлага тооцохыг хүсч, алан хядлага терроризмыг бүх талаар эсэргүүцэн тэмцэх нь зүйтэй гэжээ.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй мөн адил өөрийн твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлж, Шри Ланкийн сүм хийдүүд, зочид буудлуудад болсон явдлыг үгээр илэрхийлэхийн аргагүй балмад зэрлэг халдлага гэж үзэж байгаагаа мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Шри Ланкийн талд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Шри Ланкийн ард иргэдэд тэдний амссан уй гашууг хуваалцан, балмад террорист халдлагыг эрс шүүмжлэн буруутгаж байна гэжээ. Ватиканы тэргүүн 1-р Франциск мөн адил католик шашны улаан өндөгний баяраар Шри Ланкад балмад халдлага болж, сүм хийдүүд тэсрэх бөмбөгөнд өртөн, гэм зэмгүй хүмүүс амиа алдсан явдлыг “уучилж боломгүй балмад танхай явдал” гэж нэрлэсэн байна. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш мөн адил Шри Ланкад болсон балмад халдлагыг эрс шүүмжилж, алан хядлага терроризмыг дэвэргэж байгаа гэм буруутнууд хариуцлагаа үүрэх ёстой гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө