Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С.Амарсайхан: Хууль бус ажиллагаанд бул хар чулуу шиг саад болж байгаа учраас намайг зайлуулах гэсэн гүтгэлэг явах боллоо

  Т.Бадамханд 2019-04-22 365

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Тэрбээр хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. Мөн сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа зарим асуудалд тайлбар хийлээ. 

Хотын захирагч болохоосоо өмнө С.Амарсайхан 1.1 жилийн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллажээ. Харин нийслэлийн Засаг даргын ажлыг аваад дотоод үйл ажиллагаатай танилцах, иргэдийн санал хүсэлттэй танилцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд хийсэн гэдгээ тэрбээр хэллээ. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Нийслэл бодлогогүй, эмх замбараагүй тэлсэн нь үнэн, агаар хөрсний бохирдол асуудалтай байгаа, газар зохион байгуулалт зохион байгуулалтгүй явсан нь үнэн учраас цаашид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажилласан байна. Өөрөөр хэлбэл албан хаагч, алба хэлтэс, газар гээд хэн ямар ажил хариуцаж ажиллахаас эхэлсэн. Үүнд багагүй хугацаа орсон. Маш олон ажлыг хийх шаардлага байдаг ч дотоод зохион байгуулалт, процессийн уялдаа холбоогүйгээс ажил эзэнгүйдэж үлдэх тохиолдол гарсан. Цаашилбал бусад хүмүүст ажил, амиа даатгаснаас хот хот биш болсон байна. Ёс зүй, хариуцлага алдагдсан, асуудал хуулийн хүрээнд бус хувь хүний сонирхлоор хийж ирсэн тул эдгээрийг цэгцэнд нь оруулж байна" гэв. 

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал нь БНХАУ-ын иргэдэд 50 га газар олгосон бөгөөд үүнийг гүтгэлэг гэдгийг тэрбээр онцоллоо. Ийм мэдээлэл гарах болсон нь Х.Мөнхчулууны ашиг сонирхолтой холбоотой. Түүний хувьд төрийн өмчийн компанийг хувьчилж авах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан ч би зөвшөөрөөгүй учраас ийнхүү гүтгэлэг тарааж байна. Үүнийг нь мэдэх хүмүүс бий гэлээ.  

Төв цэвэрлэх байгууламжид  үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдсан. 2016-2017 онд яг осол болсон газарт 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн ч чанаргүй хийснээс болж энэ удаагийн осол гарсан. Үүнийг нуун дарагдуулахын тулд хүмүүс асуудал гаргаж ирж байна. Шүд эрүү нүүрний төвийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан. 1000 метр квадрат газрыг ийм үнийн дүнгээр авснаас 3000 метр квадрат байрыг авсан нь дээр гэж би НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байхдаа буцааж байсан ч худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй гэдгийг би хотын дарга болсноосоо хойш хэлсэн гэлээ.   

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө