Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд хоёр өрөө байр олгохоор болжээ

  Т.Бадамханд 2019-04-22 2994

Өнгөрсөн мягмар гарагт Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч есөн хүн хордож дөрвөн хүн амиа алдсан. Осол гарсан даруйд ажлын хэсэг байгуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажилласан. Одоогоор ослын албан ёсны дүгнэлт гараагүй, хэргийг шалгаж байна гэх мэдээллийг албаныхан өгч байна. Харин нийслэлийн удирдлага нас барсан ажилтнуудын ар гэрийнхэнд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.

Мөн ар гэрийнхэнд нь хоёр өрөө байр олгох болсноо засаг дарга мэдэгдлээ.

2016-2017 оны хооронд 8.1 тэрбум төгрөгөөр осол болсон ТЦБ-ийн хэсэгт засвар үйлчилгээ хийсэн ч засвар шаардлага хангаагүйн улмаас осол гарах шалтгаан болсон гэж хотын дарга хэлж байна. Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтыг чангатгах, үйлдвэрлэлийн хэсгийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах болно гэдгээ мэдээллийнхээ үеэр онцоллоо. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө