Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-04-22 3439

2019/04/23

ХОНЬ 

Энэ өдөр хэцүү сонголт хийх хэрэг гарна. Од гарагийн нөлөө таагүй байх тул хэд хэдэн саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Хүүхдүүд эцэг эхийн уур бухимдлыг төрүүлж таагүй өдрийг өнгөрөөх хэрэг гарна. Өнөөдөр эхлэх гэрээ хэлэлцээртэй холбоотой саад бэрхшээлд гарах тул түр хойшлуул. Шинэ ажлын төслийг  эхлүүлэхэд таагүй байна.

ҮХЭР 

Хийх ёстой ажил овоорсноос хэт ачаалалтай ажиллах хэрэгтэй болно. Энэ шахуу цаг үед бүгдийг зохицуулж чадах эрч хүч танд хэрэг болно. Гэхдээ бүгдийг өөрөө амжуулах гэж гүйх нь бусдын дургүйцэлтэй тулгарч болзошгүй. Хэрвээ та ганц бие бол хайр дурлалын шинэ адал явдалд бэлэн байгаарай. Харин гэр бүлтэй үхэрийнхэн бусдын сонирхолыг эрхгүй татсан ч харилцаандаа үнэнч байх нь өлзийтэй.

ИХЭР 

Өнөөдөр үл ойлголцолтой байсан дотнын хүнтэйгээ ойлголцож магадгүй. Та нар өөрсдийн ширүүн зөрүүд зангаасаа болж ийм байдалд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөр. Хэрэв та өөрийнхөө бурууг мэдэрвэл бардам зангаа татаж хайртай хүнээсээ уучлал гуй. Өнөөдөр эрсдэлтэй ажил бүү хийгээрэй.

МЭЛХИЙ 

Хорт зуршлаасаа татгалзаж биеэ цэвэршүүлэх өдөр. Ихэнхи хүмүүс аливаад өөрийнхөөрөө зүтгэж үүссэн боломжийг хийсгэхээс болгоомжилбол зохино. Гэхдээ та бусдын үгийг үл ойшоох бололтой. Өнөөдөр сайн мэдэхгүй ажлаа хийх хэрэггүй. Сэтгэлийн шаналалд унахгүйн тулд өөрийн хийсэн алхмыг заавал зөвтгөх гэж зүтгэсний хэрэггүй.

АРСЛАН 

Энэ өдөр ажил хэргийн асуудал шийдэхэд бэрхшээл үүсэх магадлалтай. Харин од эрхэс зогсохгүй байх эсвэл сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилтын үндэс. Иймд эргэн тойрныхоо хүмүүсийг эерэг уур амьсгалаар дүүрэн байлгахад сэтгэл гарга. Тулгарсан саадыг сайхан зан төлөвөөр бага гэлтгүй зөөллөж чадах бололтой.   

ОХИН 

Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань таныг хатгах боловч хянуур бай. Таны сонирхлыг татах хүнтэй танилцаж мэдэх юм. Энэ нь ертөнцийг өөрөөр харах боломж гаргаж байгаа хэдий ч таныг төөрөгдөлд оруулахуйц хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж мэднэ. Өөрийн амьдралаа цэгнэн үзэх нь ирээдүйдээ юу хүсч байгаагаа ойлгоход тусална.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр од эрхсийн байрлал ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэхгүй байх төлөвтэй. Харин гэр бүлийн харилцаагаа дээшлүүлэх боломж олдоно. Тиймээс эхлээд өөрийн бурууг ухамсарлах эсвэл буруугүй байсан ч буулт хийх талаар бодож үзээрэй. Энэ өдрийн харилцааны тааламжтай хандлага хувийн хүслийг бүтэх боломжийг олгох бололтой. Чухал ажил хэргээ туршлагатай хүнд найдаж даатгахад буруутахгүй болов уу.

ХИЛЭНЦ 

Аливаа баримт бичигт гарын үсэг зурахаасаа өмнө алдаатай эсэх болон таны эсрэг буруугаар ашиглагдах зүйл байгаа эсэхийг шалга. Энэ өдөр та болгоомжтой байх нь зүйтэй. Зөвхөн ажил хэрэг дээр ч бус хувийн амьдрал, хайр дурлалын тал дээр ч болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна.

НУМ 

Таны эрч хүчтэй, урам зориг нэмэгдэх тул чухал сэдвээр болох сонирхолтой үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцох нь таатай байна. Та олон  зүйлсээс баяр хөөрийг мэдрэх болно. Өнөөдөр болох ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээ олны анхаарал татсан байх тул олон нийтийн өмнө гарах бол хувийн бэлтгэлээ сайн хангаарай.

МАТАР 

Өнөөдөр олон хүнийг хамарсан үйл ажиллагаанд та хамрагдана. Хэрвээ та азтай байдлаа хамгийн сайнаар ашиглаж чадвал шагнал урамшуулал хүлээж байна. Ажил хийх эсвэл сурч боловсрох чиглэлтэй байсан ч өөртөө урам зориг өдөөх нэмэлт зүйлээр оролдох нь илүү урагшлах түлхэц болно. Гэхдээ та үнэхээр сэтгэл хоёрдож, төвлөрч чадахгүй байгаа бол чимээгүй нам гүм газар хайхад буруудахгүй. Өөрийгөө хэт хүчлэх нь таныг улам их стресст оруулахыг анхаар.

ХУМХ 

Хэрвээ та хол газар явах гэж байгаа бол хувийн бэлтгэлээ сайтар базаа. Яаралтай хэрэгцээт гарын доорх зүйлсийг заавал авч яваарай. Танихгүй хүмүүстэй уулзах уулзалт үнэт цагийг чинь алдагдуулна. Бүх хүнд яг таарах хариу гэж байхгүй ч гэсэн та худал ярихаас өөр аргагүй байдалд орж болзошгүй. Ямар нэгэн зүйлд урам хугарах байдал тохиолдоно. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуул.

ЗАГАС 

Энэ  өдөр онцгой нэгэнтэй хайрын холбоо үүсгэх нь сайнаар нөлөөлөх боловч нөгөөтэйгээр хань ижилтэй хүмүүст таагүй зүйлийг авчирч болох юм. Зарим хүмүүс сэтгэлээр унаж болзошгүй. Элдэв сугалаа бооцоонд азаа үзэх нь ашиггүй. Алдагдал орохгүйн төлөө тооцоо хийхээс биш гэнэтийн их ашиг бодох нь бүтэшгүй өдөр.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө