Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  С.Золбоо 2019-04-23 3714

2019/04/24

ХОНЬ 

Өдөр цаг өнгөрөх тутам бүх зүйл сайжирна гэсэн итгэлийг өөртөө суулга. Өөртөө итгэх итгэлээ бага боловч нэмэгдүүлэх нь үүсээд буй нөхцөл байдалд сэтгэл санааг тань сэргээх болно. Зарим хүсэж байсан зүйлс амархан биелж болзошгүй. Энэ нь тийм том зүйл биш байсан ч танд баярлах хангалттай шалтгаан болно. Хамт олны багийн үйл ажиллагаа сайн үр дүн авч ирнэ.

ҮХЭР 

Амьдрал тань сонирхолтой үйл явдлаар өрнүүн байна. Та дур булаам төрхтэй байх тул олны анхааралд өртөж, эрч хүч өндөр байна. Гэхдээ та өөрийн боломжоо бодитоор үнэлж байж амжилтанд хүрнэ. Өөрийн хүч үл хүрэх үүрэг өөртөө үүрэх нь таны нэр төрийг унагаж, олны доог тохуу болгоно. Бусдын анхааралд өртөх тусам та уужуу бодолтой, ухаалаг алхамтай бай.

ИХЭР 

Ажил хэрэгт амжилт гаргах нөхцөл бүрдэнэ. Дарга удирдлагадаа сайшаагдах магадлалтай. Гэхдээ яг одоогоор хүссэн амжилтад хүрч чадахгүй байсан ч бүү санаа зов. Таны зүтгэлээс хамаарахгүй ажлыг од эрхсийн нөлөө гүйцэтгэх болно гэдэгт итгэж зөв амьдрахыг хичээ. Таны сайн сайхан үүх түүхээр үр хүүхдүүд тань бахархах болно. Хайр дурлалтайгаа учирсан ихрүүд гал халуун байж, нэг нэгэндээ улам илүү ойртох бололтой.

МЭЛХИЙ 

Өдрийг баяр хөөртэй эхэлж, мөн тийм сэтгэлээрээ үлдэхийг хичээ. Ажил албандаа түүртэж, мөнгө санхүү гээд олон зүйлд сэтгэл зовсон ч хайртай хүмүүс, үр хүүхдүүдээ инээж баясаж байгаагаа харуулах нь зүйтэй. Амьдралд өөдрөг хандаж чадвал таны эргэн тойрон сайхан уур амьсгал аяндаа бий болно. Од эрхсийн нөлөөгөөр таны эрч хүч  буурч болзошгүй байна. Гэсэн ч сэтгэл санаагаар өөдрөг байж, спортоор хичээллэн, зөв хоолны дэглэм барьвал энэ үеийг та ажрахгүй давна. Эрүүл мэнд нь тавгүйтсэн мэлхийнхэн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

АРСЛАН 

Хүлээцтэй хандлага энэ өдрийн өнгө байх болно. Зан аашаа хяналттай байлга. Бусдын дайралтыг тайван хүлээж авч чадвал илүү ихийг бүтээх болно. Од эрхсийн байрлал бүтээлч үйл хэрэгт таатай байна. Ээдрээтэй нөхцөл байдалд сөрөг нөлөөнд автахгүйн тулд аль болох ганцаар байхыг хичээ. Маргаашийн амжилтын төлөө ямар ч ганцаардлыг давах тэвчээр байх хэрэгтэй. Гаднын нөлөөнөөс хол байх нь таньд сайтар төвлөрөх боломж олгоно. Янз бүрийн хууль дүрмийн асуудал танд бэрхшээл тарих учир хэрэггүй үйл ажиллагаанаас хол бай.

ОХИН 

Өнөөдөр таны ажил бүх орон зайг тань эзлэх бололтой. Оюун ухаанаа амраах шаардлагатай байна. Хэдий ажил оволзож байв ч чимээ шуугиантай газар болон ширүүн догшин хүмүүсээс хол бай. Ялангуяа сүүлийн үед ачаалал ихтэй байгаа бол бие махбодынхоо юу анхааруулж байгааг мэдэр. Хэрэв энэ нь тааруухан мэдрэмж өгвөл бүгдийг орхиод дуртай зүйлээ тухтай хийх төлөвлөгөөтэй бай.

ЖИНЛҮҮР 

Хэрэв та ажлаас болж бага ч болтугай ядарсан байгаа бол осол аваар гаргахаас болгоомжил. Юуны түрүүнд аюулгүй байдлаа сайн ханга. Хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Харин өнөөдөртөө эцсийн үр дүнг бодож үзэхгүй бол хожим харамсаж магад. Гэрээ хэлэлцээрээс таны талд алдагдал ирэх магадлал өндөр байгаа тул хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулж бүгдийг өөрийн нүдээр сайн шалгахыг хичээ.

ХИЛЭНЦ 

Уулзалт хурал зөвлөгөөн зэрэг танилцуулах сурталчлах арга хэмжээнд таны зохион байгуулах, илтгэх авьяас чадвар илрэх боломж олдоно. Таны ухаалаг эелдэг зан төлөв өндөр байна. Та удахгүй албан тушаал ахих эсвэл цалин хөлсөө нэмүүлэх бололтой. Хамт ажилладаг хүмүүстээ таалагдах гэж хэт хичээх нь таны хувийн орон зайг үгүй хийхийг анхаар. Хайр сэтгэлийн асуудалтай ажил хэргээ зохицуулах нь танаас багагүй цаг зав шаардах болно.

НУМ 

Энэ өдөр эрч хүчээр дүүрэн байх бөгөөд гэрээ хэлэлцээр хийхэд хамгийн тохиромжтой цаг үе. Нийтэд зарласан удирдах багийн шалгаруулалтад хүчээ үзэх санаа төрөх бөгөөд өөрийн нууцлаг авъяасаа нээх боломж олдоно. Хамтын ажиллагаанд хэлцэл хийхдээ аль болох эелдэг боловсон гэхдээ өөрийнхөөрөө бай. Өнөөдөр хамт олны шүүмжлэлд бүү санаа зов.

МАТАР 

Таны сэтгэлийн хөөрөл дээд зэргээр илэрч таагүй зүйлд хүргэж магадгүй. Чухал зүйлээ хийх цаг гаргах хэрэгтэй. Ганц бие хүмүүс бусдын амьдралд урилгагүй оролцсоноос болж хайр дурлалд бууж өгөхөөр шийдэх бололтой. Таны зүрх сэтгэл хаашаа чиглэж байгааг сайн мэдэж байгаа тул замын дундаас буцах хэрэггүй. Од эрхсийн хөдөлгөөнтэй байдал нь танд ажил мэргэжлийн өөрчлөлт, аялал зугаалга зэргийг авчирна.

ХУМХ 

Олон нийтийн арга хэмжээнд оролцохоор бол гадаад үзэмжид онцгой анхаар. Хамтран ажиллагч нартайгаа далдуур өрсөлдөх нь цаашид хамтын ажиллагаа боломжгүй болсныг илтгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Хууль, шүүхийн асуудал таниас ихээхэн мөнгөний зарлага шаардана. Санхүүдээ санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан дуусаагүй байна.

ЗАГАС 

Зөрчилдөөнт нөлөөлөл од гарагсийн зүгээс ирж байна. Гэхдээ ихэнх хүмүүсийн биеийн тамир тэнхээ дээшилнэ. Таны хийсэн аливаа биеийн хүчний ажил амжилттай байж, сэтгэлийн хямралыг тайлахад тусална. Сэтгэл хөөрөл зарим хүмүүст тод илэрнэ. Буруу газар ,онцгүй цагтаа байх магадлал өндөр. Та хожим харамсаж магадгүй ямар нэгэн зүйл хийхээс болгоомжил.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө